Хэлли Бэрриг заналхийлжээ
2016-04-11

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Бэрриг ална хэмээн хэд хэдэн удаа утсаар сүрдүүлжээ. Тэрбээр өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “MTV” шагнал гардуулах ёслолын үеэр ийнхүү хэлжээ.

 

Жүжигчин эмэгтэй “Оны залуу уран бүтээлч” номинацийн эзнийг шалгаруулахаар тайзан дээр гарч ирэх үедээ “Үнэхээр сонин юм.   Энэ дотор надад өс санасан хүн байхгүй биз дээ. Учир нь энэ он гараад над руу нэг этгээд залгаад амь насанд минь хүрэх болно хэмээн заналхийлсэн. Гэхдээ би өөдрөг сэтгэлтэй хүн учир энэ бүхнийг мартсан” гэж хэлсэн байна.

 

Үзэгчид жүжигчнийг худлаа ярьсан гэцгээжээ. Харин жүжигчин “Би худлаа яриагүй. Над руу ярьж буй тэр залуу өөрөөсөө ичээсэй гэж хүссэн учир олны өмнө ярьсан юм” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин