Байнгын хороод хуралдаагүй байна
2016-04-12

Өнөөдөр Төрийн байгуулалтын, Төсвийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хороод хуралдах товтой. Төрийн болон Төсвийн байнгын хороо  09.00 цагаас хуралдах товтой ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаан  одоогоор эхлээгүй байна. 

 

Байнгын хороодын хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”,   УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр төвлөжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин