Хөвсгөлийн дулааны станц” ТӨХК байгуулжээ
2016-04-12

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ . Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төв шинээр баригдаж,, байнгын ашиглалтад оржээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар  дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг байгуулахаар шийдэрлэжээ.

 

Дулааны станц, шугам сүлжээг 2014 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллагаанд залгаснаас хойш аймгийн төвийн 41 төсвийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж, 1031 айл өрх, нийт 1223 объектыг дулааны эрчим хчүээр хэвйин, найдвартай хангаж байгаа аж. Одоогийн байдлаар тус станцыг “Ашиглалтын өмнөх захиргаа” харуицан ажиллаж байгаа юм байна. Төрийн өмчит компани байгуулснаар санхүү, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ашигтай ажиллах боломжтой гэж  тооцжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хөвсгөлын дулааны станцын зураг биш байна Буруу зураг оруулсан байна Зөв зураг оруулаач ээ Ажил хийнэ гэж халтуурдах юм аа тэгээд бас цалин авах байх даа
2016-04-12