Б.Мөнхзаяа “Чэндү” марафонд тэргүүллээ
2016-04-12

БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээн боллоо. 42 км-ын зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртэж, урд хөршийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин удаахь байруудад Хятадын гүйгчид оржээ. Сонирхуулахад манай гүйгч Б.Мөнхзаяа өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн билээ

Shuud.mn
Сонин хачин
zolo:
terbum huntei uraldaad tyryyllee gesen yg shu amjilt husie duud
2016-04-12