Женкогийн айдас
2016-04-12

 “УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд тусгайгийнхан дайран орлоо” гэсэн мэдээлэл өвсөнд тавьсан түймэр мэт тарж, олны анхаарлыг Баянгол зочид буудлын зүг хандуулав. Олон нийт ч ээлжит баривчилгаа хэмээн мэдэмхийрч, үйл явц хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байв. Гэвч үнэн хэрэгтээ тус ажиллагаа ямар нэг баривчилгаа бус санхүүгийн нэгжлэг байсныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж, олонд үнэнийг ойлгуулав.

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаан дээр Х.Баттулга “нөгөө эвлэрэл чинь хаана байна, дахиад миний хоёр хүнийг баривчиллаа” хэмээн агсамнасан сураг бий. Баривчлагдсан хоёр хүний нэг нь “Женко” группийн охин компани болох “Баялгийн хувь” компанийн удирдлага гэдгийг Х.Баттулга өчигдөр өөрөө хэлсэн. Өмнө нь мөн охин компани ”, “Түмэн хишигтэн”-ийн удирдлагыг хуулийн байгууллага саатуулж, шалгаад сулласан. Харин энэ удаа “Баялгийн хувь”-ийн удирдлагыг саатуулж, хоёр компанийн санхүүгийн баримт бичиг шалгалт, нэгжлэг хийв. Шинэ төмөр зам төсөл болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дээрх хоёр компанийн санхүүг шалгах шаардлага гарсныг цагдаагийн газраас мэдээлсэн.

 

Туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг нь баривчлах үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би өөрийн хүслээр АТГ-д шалгуулж байгаа. Надаас юу ч гарахгүй” хэмээн том дуугарч байсан. Өчигдөр ч мөн ялгаагүй, “Төмөр замын гэх хэргээс эхэлсэн асуудал одоо хувийн компани руу орж байгаад харамсаж байна” хэмээн харууслаа илэрхийлж байв. Товчхондоо Х.Баттулга УИХ-ын гишүүн надад халдаж чадахгүй байгаа учраас миний хүмүүс, компанийг оролдож байна гэсэн утгатай зүйлийг удаа дараа ярьсан. Тэгэхээр элдэв яриагаар төөрөгдүүлж, гишүүний бүрэн эрхээр халхавч хийх бус зүгээр л шалгуулчих. Үнэхээр л гэм, зэм хийгээгүй бол юу ч гарахгүй нь ойлгомжтой, айх зүйлгүй.

 

Х.Баттулгыг хамгаалсан “БААТАР”-ууд

 

 

Бодоод байхад өчигдөр Женког аврах гэж маш олон БААТАР Баянгол дээр очжээ.  


-Улсын баатар Бат-Үүл
-Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр,
-Цагаанбаатар 
-Hero Баатар 
-Гарамгайбаатар гэх мэтээр Баатарууд цөөнгүй байв. Дээр нь “Эрхэмбаяраа ичих нүүрээ аваад эндээс далд ор” гэх орилох Ардын баатрууд ч олон байлаа. Үүл баатар нэгжлэг хийж байгаа хууль хяналтынхныг буруутгаж, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр айсан цочирдсоноо гайхаж, Hero Баатар Баянголын гадаа найруулагчийн ажлаа хийж, БААТАР-ууд дор бүрнээ л завгүй, аварч хамгаалах ажлаа гүйцэтгэв.

 

АН-ын эвлэрэл хаачив

 

 

Өнгөрсөн бямба гаригт УИХ дахь АН-ын бүлгийн Их тэнгэрт цуглаж, намын дотоод асуудлаа ярилцаж, эвлэрцгээсэн гэнэ лээ. Харин өчигдөр дахиад хагарчих шиг боллоо, нөгөө эвлэрэл. Женко дээр гүйж ирсэн нэг хэсэг, ирээгүй нөгөө хэсэг гээд хоёр хуваагдсан бололтой. УИХ-ын гишүүн М.Зоригт, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат, АН-ын генсек Л.Эрхэмбаяр, хотын дарга Э.Бат-Үүл, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан нар Х.Баттулгын талынхан. Зарим нь УИХ-ын гишүүнд санаа зовниж, нөгөө нэг нь Өргөдлийн байнгын хорооны нэр барьж цугласан нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэгч л болов. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах хууль байхгүйг мэдсээр байж юунаас айж зовж, гүйж ирсэн юм ёстой бүү мэд.

 

Энэ даалгавар уу

 

Санаатай, санаандгүйг нь хэлэх боломжгүй цаг хугацааны давхцал өөр нэг асуудал урган гарахад хүргэв. Одоогоос дөрвөн жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-нд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж, бор оймстой хөлийг нь гозолжуулжээ. Х.Баттулгын компанид хийсэн дуулиант нэгжлэг ч сонгуулийн жилийн дөрөвдүгээр сард тохиосон нь сониуч болоод өө хайгч нарт ямар “нэг даалгавар уу” гэсэн бодол эргэлдэхэд хүргэв. Гишүүний өрөө рүү дайран орлоо гэсэн анхны мэдээ л ээлжит баривчилгаа гэсэн бодлыг хүн бүрийн толгойд харвуулж, захиалагчийг нь олох эрэлд гаргасан. Нэгдүгээр хүн үү гэсэн таамаг дэвшүүлэгчид ч гарч ирсэн. Х.Баттулгын бор, хар эсвэл цоохор оймстой хөл гозолзохыг харахыг хүсэгчид ч олон байсан биз.

 

Жүдочдыг 1000 өдөр тэжээж, нэг өдөр ашиглах уу

 

 

Өчигдөр Баянгол зочид буудлыг хуулийнхан бус жүдочид бүсэлсэн гэж болно. Ахлах дасгалжуулагч, олимп, тив, дэлхийн аваргуудтайгаа цуглаж, ерөнхийлөгчөө цээжээрээ хамгаалахаар бүслэн зогссон нь гайхаш төрүүлэв. Тэднийг хэн уриалан дуудав.  

 

Цэргүүдийг 1000 өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэсэн үг бий. Х.Баттулга жүдочдыг өөртөө үйлчлэх арми болгон бэлдсэнийг өчигдрийн үйл явдал харуулав. Хулгар чихтэй, бахь биетэй залуус юу ч хийхээс буцахгүй мэтээр холхилдож, мафийг санагдуулав. Х.Баттулгыг баривчилсан эсвэл ямар нэг өдөөн турхиралт болсон бол юу болох байсныг төсөөлөхөд түвэгтэй. Магадгүй цагдаа болон бөхчүүдийн хооронд үймээн болохыг ч үгүйсгэмгүй нөхцөл байдал харагдана лээ.

 

Улс төр болоод нийгмийн олон үзэгдлийг нэгэн зэрэг үзүүлсэн дуулиант нэгжлэг бичиг баримтыг хурааснаар өндөрлөсөн ч үйл явц хэрхэн өрнөх нь сонирхол татсан асуудал хэвээр байна. Х.Баттулга хэнд “дайн” зарлах уу, түүнд шалгуулах зориг зүрх бий юу гэхлэнгээр асуулт ч олон бий.

 

Ямартай ч сонгуулийн жилийн улс төрийн үйл явц Х.Баттулга гэсэн “халуун” хачиртайгаар эхэлж, үргэлжилж, өрнөх нь тодорхой боллоо.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
iim ih daramt ulsin tom garuud, huchnii baiguullaguud bugd, shuuh geed bugd l hudulj bna da. Battulga ch teseed bhiig bodhod Mundag hun yumaa. Iim hun l Mongoliig maani avch uldene de
2016-04-13
ХУЛГАЙЧАА ХАМГААЛДАГ БОЛЬШЕВИК НАМЫГ БОДВОЛ:
ХУЛГАЙЧАА ИЛЧЛЭЭД ДОТРООСОО ЗАЙЛУУЛДАГ ХАРИН Ч ЖИНХЭН АРДЧИЛАЛТАЙ НАМ БАЙНА ДАА
2016-04-13
Зочин:
zahialgiin buunii nohoi bolildoo............. henii zaavaraar comment bichdegiin be......... byryy zuviig meddeggui erguu mal bn da
2016-04-13
Зочин:
elbegdorjoo ichij amidar... hyryy garnii uzuur bolson lyivarchin bayartsogt, saihanbileg, bayarsaihan, dorilogjav geed ter humuusee hyamgad
2016-04-13
Зочин:
butsah hund unee tygal niileh ni hamaagui gej........ 2017ond hysagdaad НҮБ-ruu zugtah hund mongol yah ni ogt hamaagui shuu dee..... 2017 onii erunhiilugchiin songuulid Battulga yalval MCS, Elbegdorj, Bayartsogt geed deelee numruh ylsyyd olon bii...... ternees l aij bn daa.... MCS bolon Elbegdorjiin buleglel
2016-04-13
Торгууд залуу:
Х.БАТТУЛГА ГИШҮҮНЭЭР ХАМААГҮЙ ОРОЛДОЖ БАЙЖ ЦӨХӨРСӨН,ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД САНАА ЗОВНИСОН АРД ТҮМЭН БОСОХОД БЭЛЭН БОЛСОН.ЭНЭ ХҮНИЙГ ВУГАА Ч ХАЙРЛАХГҮЙ ХАМГААЛНА ШҮҮ
2016-04-13
сдө:
Монголыг дээрэмдсэн хулгайч нар л цугласан байна доо
2016-04-13
Зочин:
elbegdorjoo ichij amidar... hyryy garnii uzuur bolson lyivarchin bayartsogt, saihanbileg, bayarsaihan, dorilogjav geed ter humuusee hyamgad
Zochin:
Araggui hen gedgen hamgaalj irsen humuusees ni haragdaj bna mongol ulsiin heden avraga .heden hudulmuriin baatar baigaagiin haraldaa
2016-04-13
Зочин:
butsah hund unee tygal niileh ni hamaagui gej........ 2017ond hysagdaad НҮБ-ruu zugtah hund mongol yah ni ogt hamaagui shuu dee..... 2017 onii erunhiilugchiin songuulid Battulga yalval MCS, Elbegdorj, Bayartsogt geed deelee numruh ylsyyd olon bii...... ternees l aij bn daa.... MCS bolon Elbegdorjiin buleglel
Zochin:
Mongol gesen setgeltei ni hiisen buhnees ni haragdandoo
2016-04-13
Зочин:
Ниссэн
2016-04-13
Зочин:
Лондон бас хахууль уу рио бас хахууль уу аварга ч хэзээ ч хаана ч байсан аваргаараа байна гүррагчааг сансарт нисээгүй гэсэнтэй адил сонсогдож байна нээрээ нислүү яаалаа
2016-04-13
Женко ч:
Өөрөө харин юун ч олон хүн утасдаж цуглуулсийн..? Тэжээсэн бэлтрэг бөхчүүдээ авчраагүй бол цагдаа юу гэж тусгай хүчнээ дуудахийн..
2016-04-13
Зочин:
zahialgiin buunii nohoi bolildoo............. henii zaavaraar comment bichdegiin be......... byryy zuviig meddeggui erguu mal bn da
Зочин:
Tuvshinbayar gej yanhanii shees yu ve? Saindaa Avarga boloogui Genko delhiin judogiin holboog hahuuldaj bj Avarga bolgoson yuniihee toloosond guij yavaa amitan daa
2016-04-13
Зочин:
Ниссэн
Зочин:
Лондон бас хахууль уу рио бас хахууль уу аварга ч хэзээ ч хаана ч байсан аваргаараа байна гүррагчааг сансарт нисээгүй гэсэнтэй адил сонсогдож байна нээрээ нислүү яаалаа
Зочин:
Yavdag jorlonguud yuv dee. Tsagaanbaatar har avgaigaa haraad gertee bj bai tegehgui bol end tend hun amitanii boov hohoj geed garaad alga bolno. Har Gundegee geed zuudaa saihan jorodog huuhen bsan odoo Emee bolson bna lee. Gehdee sursan yumiig yay gehev boov hohohdoo hebeeree bna lee
2016-04-13
Зочин:
BATTULGA eh oronch hun....
2016-04-13
Зочин:
buhchuud yahavdee tsagdaagiin umnu bol irgen hun tushaal ugvul shuud l buudna uur asuudalgui
2016-04-12
zochin:
Tarhi ugaadag popuud tarhiar bish bulchingaar vzdeg behchvvd deer ni tarhigvi heseg bvleg hamgaalagchid ed bvgd jenkog hvreelj bas hvreelvvlj bgaag harlaa
2016-04-12
Би хардах эрхтэй:
Нэгдүгээрт үүнд Баярцогт ямар буруу байна. Хөөрхийдөө аав нь Уянга захидал өгнө гэдгийг сонсоод бие нь муудсан шүү дээ үхтэл үр харам хойно. Хоёрдугаарт аливаа ерөнхий сайдыг унагахын тулд хамгийн ойрын хүнийг муу муухайгаар харуулахыг зорьдог үүний нэг тод жишээ Л.Гансүх одоо Сайханбилэгийг шороо үмхүүлэхийн тулд мэдээж Баярцогт руу амьхандаа дайрч байгаа юм байна л даа. Энэ бол эхлэл юм бол төгсгөл үүнээс илүү ширүүн байх нь тодорхой юм биш үү. Арай ардын баатар болж Баттулга төр эргүүлэх үйл ажиллагааны сэдэл явагдсан юм биш биз дээ гэж хардах сэдэл төрсөн шүү.
2016-04-12
Puujee:
Judochidchiig ashiglaad bxda uaxawde ulsin ner xjndiin tuluu l battulga judogiin tuluu ywj bga bizde ene niitleliig zaxialgatai bichsen bnaaa boliochee
2016-04-12
zocin:
cnadaj bga uamand arga bxgyi xyreeleltei bna gedeg cnine cain bna hsde zob xvn ucnraac xvreelj bga hsde zob zob
2016-04-12
zocin:
cnadaj bga uamand arga bxgyi xyreeleltei bna gedeg cnine cain bna hsde zob xvn ucnraac xvreelj bga hsde zob zob
2016-04-12
zocin:
cnadaj bga uamand arga bxgyi xyreeleltei bna gedeg cnine cain bna hsde zob xvn ucnraac xvreelj bga hsde zob zob
2016-04-12
Hero Баатараа зайл:
Hero Баатар бүү далдай. Чи наанаа шал илүү байна.
2016-04-12
Зочин:
баттулга яахав,снаас хуурай гараад л ирнэ,харин олимпийн аваргын нэр хайран байна,аварга маань монголын нэрийн өмнөөс барилдаж байсан юмуу,баттулгын нэрийн өмнөөс барилдаж байсан юм болвуу,хүний шоунд маш олон нэр алдартай хүмүүс мундраа хутгалаа даа,нэр хугарахаар яс хугар гэдэг сэн
2016-04-12
Zochin:
Hero Baatar yaj dalbagnaad gas haruulaad avah shig bolloo judo hid ni mungunii gahaigaa avrah ajillagaand huchin zutgev urugdul tie ch um daa
2016-04-12
сдаө:
улсаас хулгайлсан 300 сая долларыг эргэж авах хэрэгтэй
2016-04-12
Зочин:
Buh gedeg utgaar l ter baih, businessman gedeg nereer ni bish, mongolchuud ugaasaa hed yalchihsan buh l baival shuten tahiad bdag sonin humuus
2016-04-12
yeah:
harin tiim, neg hergiig surjignuulj, humuusiig devergej nuguu hergiig nuun daragduuldag muuhai zurshil togtood bna, Batuul gedeg huligaanig ch bas , ingeed bval deer bgaa humuusees tsever hun uldehnuu humuusee!! bugdiig ni hariutslaga tootsoh l heregtei dee
2016-04-12
huue:
za neg heden hushuuguur mongol ulsad yum hiisen gej dugnedeggui l baih shuu, tseejee deldsen duvchignugch mini, naad hun chin ugaasaa mafia hun! Uls orni buteen baiguulalt, ard bidnii tatvarin mungiig idej shamshigduulaad bgaa humuusiig neeh umguuluud baimaargui bna shuu
2016-04-12
Зочин:
Асуудалгуй л юм бол юунд суржигнээд байгаам бэ????? Шалгуулаад л болоошдээ .... Хамгаалуулах гэж арми бэлдсэн нь харагдаж байна шуудээ ... Оороо хуулиа дээдэл гишуунээа
2016-04-12