“ДМЮ”-чууд Японд болох өсвөр үеийнхний “ДАШТ”-д оролцоно
2016-04-12

 

Монголын хөлбөмбөгийн “ДМЮ” клубын 14 хүртэлх насны баг БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотноо хаврын бэлтгэл сургуулилтаа хангасан байна. Тэд Санья хот дахь өвлийн бэлтгэлийн бааз болон Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр хоёр долоо хоногийн турш олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж, нөхөрсөг тоглолтууд хийжээ. Өсвөрийн “ДМЮ”-чууд энэ жил Японд болох олон улсын нэр хүндтэй тэмцээн, өсвөр үеийнхний клубүүдийн ДАШТ хэмээгддэг “Готиа Кап”-т оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж, ур чадвараа ахиулж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, “ДМЮ” клубын 13 хүртэлх насны баг нь өнгөрсөн оны 12 дугаар сард Хайнанд өвлийн бэлтгэлээ хангах үеэр олон улсын тэмцээнд оролцож Бразилын алдарт “Флуминенсе”, ОХУ-ын “Чита” клубын дараа орж хүрэл медалийн эзэд болж байсан билээ.

 

Shuud.mn
Сонин хачин