Э.Халиунболд “California Classic -2016” уралдаанд III байрт шалгарлаа
2016-04-12

 

ОУХМ Э.Халиунболд энэ амралтын өдрүүдээр АНУ-ын Сан Диего хотын орчимд Pala Raceway-д зохион байгууллагдсан “Califonia Classic – 2016” уралдаанд 25А ангилалд өрсөлдсөн бөгөөд 3 өдрийн уралдааны дараах нийлбэр дүнгээр 3 дугаар байранд шалгарчээ.


Энэхүү уралдааныг Америкийн Нэгдсэн Улсын Холбооноос зохион байгуулдаг бөгөөд тус улсын мэргэжилийн шилдэг тамирчид уралдаж хурд хүчээ сорьдог нэр хүнд бүхий томоохон уралдаан юм.


Энэ нь түүний энэ жил уралдаж буй 2 дахь уралдаан бөгөөд бэлтгэлээ хийж эхэлсэн дариудаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллагдсан алдарт “Loretta Lynn” уралдаанд оролцон баруун өмнөд бүсийн финалд 25А ангилалд 4 дүгээр байр, Open Professional ангилалд 10 дугаар байр эзэлсэн амжилт гаргаад байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баяр хүргэе. Бэртэл гэмтэлгүй сайхан уралдаж олон тэмцээнд түрүүлээрэй гэж ерөөе.
2016-04-12