Саарал усыг хэрэглэх байгууллага олддоггүй байна
2016-04-13

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн дүгнэлтийг хэлэлцлээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 91 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 11 хувь буюу 10 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 67 хувь буюу 61 арга хэмжээ,2 бодлогын баримт бичгээс 18 хувь буюу 16 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 4 хувь буюу 4 арга хэмжээтусгагджээ.

 

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээний биелэлт 2015 оны жилийн эцсийн байдлаар 76.1хувьтай гарсан байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асууж асууж, үг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрхэн авсан бэ? Та бүхний гарсан шийдвэрийн хэрэгжилт ямар байна вэ? Шийдвэр гаргалаа л гээд байдаг. Жишээ нь бохир усыг цэвэрлээд хэрхэн ашиглаж байна.” гэсэн асуултад  “Агаарын бохирдлыг буурулах “Цэвэр агаар” татан буугдсанаар хэрэгжүүлж байсан ажил хангалтгүй явагдах болсон.  Өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг 30 хувь бууруулсан. Энэ жил агаарын бохирдлыг бууруулах ажилд 5 тэрбум төгрөг суулгасан боловч хөдөө орон нутагт хуваарилсан. Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт утаа бага гаргадаг зуухыг нийлүүлсэн. Улаанбаатарт агаарын бохирдол их байгаа үед ханиад томуу  идэвхижихэд нөлөөлж байгаа. Ийм учраас улс орнууд энэ талд томоохон арга хэмжээ авдаг.  Тоосонцрын багаж хэрэгслийг бид өөрсдийн боломжийн хэрээр гадаадын төсөл хөтөлбөрүүдээс авсан” гэдгийг албаныхан хэлсэн юм.

 

Улсын хэмжээнд өнгөрсөн онд ашигласан усны статистикийн хэмжээ 260 сая шоо метр ус ашигласан байдаг байна. Үүнээс 110 сая шоо метр усыг ахуйн болон хөдөө аж ахуйн 100 орчим сая ам.метр усыг уул уурхайн, 60 сая усыг эрчим хүчний салбарт ашиглажээ. Өнөөдрийн байдлаар ахуйн хэрэглээнд усыг эргүүлж ашиглах асуудал дэд бүтэц, технологийн хувьд шийдэгдээгүй байна. Саарал усын стандартыг 2014 онд БХБЯ-наас батлуулсан аж. Уул уурхайн салбарт усыг эргүүлж ашиглах явдал харьцангуй өндөр хувьтай байдаг байна. Сүүлийн үед шинээр эхлүүлж байгаа төслүүд өөрийн усан сантай, усан сан нь ууршилтын алдагдал багатай, ойролцоогоор 70-90 хувийг нь эргүүлж ашигладаг байна. Саарал усыг хамгийн өндөр хувьтай эргүүлж ашигладаг компаин Энержи ресурс” аж.  Ахуйн хэрэглээний салбарт усаа эргүүлж ашиглах явдал маш бага гэнэ. Улаанбаатар хотод  “MCS”  компани хэрэглэсэн усаа 96 хувь хүртэл цэвэрлэдэг байна. Гэтэл энэ усыг нь хэрэглэх байгууллага олддоггүй гэнэ. Дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэхгүй бол саарал усны асуудал нийслэл хотод хүндрэлтэй байдаг байна.

 

Ийнхүү Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн дүгнэлтийг хэлэлцээд Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараагаар Тост, тосон бумбын ордыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ЗӨВ ИХЛЭЭД МОНГОЛОО ГЭСЭН БҮХЭН НЭГДЭЖ ГАДНИЙ ЛУЙВАРЧИН НАРЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛИЙ БЭЭЖЭН ХАВУУД ТӨРД ШУРГАЛАЖ ЭРХ МЭДЛИЙН ОРГОЛД ХҮРЭЭД БШХ БАЯЛГИЙГ МИНЬ ЗАЛГАЖ ЭХ ОРНОО ГЭСЭН ХҮН БҮРИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭЖ БАЙНА ДОТООДЫН ХУЛГАЙХ АРД ТҮМЭН ААЖАМДААН ДАРАЖ ЧАДНА С БАЯРЦОГТ ЭЛБЭГЭЭ ТЭРГҮҮТЭЙ МАНАН ХЭМЭЭХ МАНГАСЫГ ТӨРД ОЙРТУУЛАЛГҮЙ ШОРОНД ИЛГЭЕЭЭ
2016-04-13
Зочин:
usaa hemnej hudgaas urdchilj avhuul
2016-04-13
Зочин:
tegheer davhar deel
2016-04-13