Хүндийг өргөлтийн тамирчид Данийг зорино
2016-04-13

Дани улсын Родби хотноо энэ сарын 19-24-нд болох пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай долоон тамирчин өрсөлдөнө.

 

Тэмцээний өсвөр үеийн 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар өрсөлдөх юм. Мөн насанд хүрэгчдийн М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, 93 кг-д Л.Мөнхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүчээ үзэх юм байна.

 

Тамирчид ирэх даваа гарагт Дани улсыг зорино.

 

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн ДАШТ-ий өсвөр үеийн охидын ангилалд О.Орхонтуул, насанд хүрэгчдээс Б.Чимэдцэрэн нар хүрэл медаль хүртсэн юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин