Орон сууцны эрэлт буурчээ
2016-04-13

Жил болгон зохион байгуулагддаг “Барилгын удирдах ажилтны зөвлөлгөөн” энэ сарын 18-нд болно. Үүнтэй холбогдуулан Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Энэ жил барилгын салбар үүсэж, хөгжсний 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн”-ийг зохион байгуулахаар болжээ. Тус зөвлөлгөөн жил бүрийн дөрөвдүгээр сард болдог нь барилгын ажил эхлэх үетэй давхардаж буйгаар онцлогтой аж. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр өнгөрсөн оны алдаа, ирээдүйд хийх бүтээн байгуулалт, түүнийг хэрхэн шийдэх талаар саналаа солилцож, шийдвэр гаргагчдын түвшинд хүргүүлэх гэнэ. Тус арга хэмжээнд барилгын салбарын 100 орчим аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, хөдөлмөр аюулгүй байдлын хурал зохион байгуулж, барилгын салбарын осол эндэгдлийг бууруулах асуудлыг авч хэлэлцэх аж.

 

Энэ талаар БХБЯ-ны БНААБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чинзориг “Барилга хот байгуулалтын яам 1994 онд татан буугдаж 2004 онд дахин шинээр байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш 12 дахь жилдээ барилгын салбарын асуудлыг хариуцан ажиллаж байна. 2004 оноос хойш жил бүр энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулж ирлээ. Барилгын салбарын өнгөрсөн оны томоохон бүтээн байгуулалтыг нэрлэвэл 28 мянган айлын орон сууцны барилга бүрэн ашиглалтад ороод байна. Мөн он гарсаар “Шангри-Ла” зочид буудал 16-аас дээш давхар баригдаж улсын комисс хүлээж авлаа. Ерөнхийдөө 2 мянган барилгын компани үйл ажиллгаа явуулж байгаагаас 400 орчим нь идэвхитэй ажиллаж байна. орон сууцны барилгын нийлүүлэлт ихэссэн, эрэлт багассан байна” хэмээв.

 

Хурлын үеэр Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бурмаа ипотекийн 5 хувийн зээлийн журмын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Ипотекийн 5 хувийн зээлийн журамтай холбоотой асуудал нэлээдгүй гарч байна. Энэхүү зээл 8 хувиас 5 хувь болж  орон сууц, амины орон сууц  гэсэн 2 төрлөөр буурсан. Үүний хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд Багахангай, Багануур, Налайх гэсэн алслагдсан 3 дүүргийн 24 байршилд шинээр хот төвлөвлөгдөж шинэ суурьшлын бүс байгуулахаар болсон. Байршлыг тодорхой зааж өгөх хүсэлтийг ирэх долоо хоногт бид УИХ-д өргөн барина. Ингэснээр аль байршилд 5 хувьд хамрагдах боломжтой вэ гэдэг нь тодорхой болох юм. Тухайлбал “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орох, гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон иргэн 5 хувийн зээлэнд хамрагдах боломжтой. Ерөнхийдөө Төрийн бодлого хотын төвлөрлийг сааруулах учраас 5 хувийн зээл хотын төвөөс гадагш хэрэгжинэ гэдэг ойлголт авах хэрэгтэй. Эдийн засаг сайжирч, Монгол Улс мөнгөтэй болсон тохиолдолд Нийслэлийн төвд ипотекийн зээлийг 5 хувь болгох асуудал ойрхон байгаа гэдгийг хэлмээр байна” хэмээлээ.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хоолоо яаж олж идэх вэ? Гэж байгаа хумуус яаж байр авах вэ?
2016-04-14
zochin:
bair avch baigaa xvmyys bol gadaadiinhan ba gadaadad yhtelee uvchin oltoloo ajillaj irsen zaluus bn.mongold baigaa irged yaj bair avah yum be? honogiin xool hynsendee hyrehgyi tsalintai ihenh ni aav eejiinhee tetgevereer goloo zogooj baihad.ulsiin mungu idsen hulgaich nariin hamaatan yr hyyhdyyd l avch tyreeslyylj bayajij tatvar tuluhgyi karmandaa hiij bn.tsalin ,yumnii yne ni avtsaldaagyi mongol shig uls delhiid alga .
2016-04-14
Зочин:
1 жил хулээхэд барилгын ХХК нууд шалдаа бууж унэ нь 3 дахин буух нь баталгаатай
2016-04-13
Зочин:
1 жил хулээхэд барилгын ХХК нууд шалдаа бууж унэ нь 3 дахин буух нь баталгаатай
2016-04-13
Зочин:
Борилгын компаниудыг аврах гэж л байгаа. Юм бол хот дотор 100 метр кв дээш байрыг 8 хувиар зараа эсвэл бур болих хэрэгтэй ингвэл байрны унэ 3 дахин унаж худалдан авах боломжтой болно
2016-04-13