Оросын нисгэгчид амиа алджээ
2016-04-14

Сирийн Хомс хотын ойролцоо ОХУ-ын армийн “M-28H” нисдэг тэрэг осолдсон талаар “www.gconew.com” мэдээллээ.

 

“Ослын улмаас хоёр нисгэгч амь үрэгдсэн” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас уламжилжээ.  Онгоцны сэг болон нисэгчдийн цогцсыг өчигдөр Сири дэх Хмеймим хотноо авчирсан байна. Тус хотноо Оросын цэргийн бааз байшиж буй юм.

 

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна” хэмээн Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу мэдэгджээ. Тэрбээр “Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.

 

Сүйрсэн “M-28H” онгоц өнгөрсөн наймдугаар сарын 6-нд Сирид газардаж, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд цохилт өгч байжээ.

 

Уг ослоос өмнө Оросын байлдааны “Су 24” онгоцыг Туркийн хилийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэмээн үзэж, сөнөөгчид сөнөөсөн билээ. Ослоор онгоцны ахмад амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин