Нэг иргэнд 115 сая төгрөгийн нөхөн олговор өгнө
2016-04-14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5835 дугаар шийдвэрийн дагуу нийслэлийн 2016 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэний өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
@ irgen:
yag tiimee. niitiin erx ashigiig boddoggui iim xumuus ene medeeg unshaal odoo amandaa bagtsan toog nexeel xevtej bdag. niitiin erx ashgiin tuluu iimerxuu xumuust turiin tumur nuuriig uzuulex xeregtei bgaamdaa. esvel china shig gazraa buschleed buschlel tus buriin 1m2iin uniig ulsaas togtooj uguud terendee taarsan mungiig uguud xucheer zailuulax xeregtei shd
2016-04-14
Иргэн:
Одоо замын ажлын трасст багтсан өөр бусад айлууд энэ мэдээг уншчаад ахиухан юм салгаж авах гээд шүүхдээд унана. Ингээд л нөгөө ажлууд нь нам таг зогсоно. Гаргах ёстой мэдээ гаргах ёсгүй мэдээ гэж баймаар юм