Би хариуцлагаас зугтаагүй
2016-04-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан АТГ-ын дарга Н.Ганболд гишүүдийн асуултад хариулж байна.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-Та хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн он жилд энэ газрыг даргалж байсан. Та өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгааг зугтлаа гэж би үзэж байгаа. Улстөрчдийн гар хөл болж ажиллаж байгаа. Та нар хүний эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэхгүйгээр хорьсоноос болж хүний амь нас эрсэдсэн. Энэ байдлыг та юу гэж үздэг вэ?

 

-Авлигын нөхцөл байдлын талаар та бүхэнд хаврын чуулганы нээлтэд мэдээлэл өгсөн. Манай үйл ажиллагааны 25 хувь нь мөрдөн шалгах, үлдсэн хувь нь авлигаас сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг хийдэг. Соён гэгээрүүлэх ажлыг манай хэвлэл мэдээллийнхэн мэдээлэхдээ тааруухан, сенсааци дэгдээсэн асуудлыг илүүтэй мэдээлдэг. Би өнгөрсөн 4 жилийн хугацаанд Ерөнхийлөгчтэй 3, УИХ-ын даргатай 4 удаа төсөв хөрөнгийн асуудлаар уулзаж байсан. Ерөнхий сайдтай уулзаж байгаагүй. Хэрэг мөрдөлтийн үед хууль зөрчихгүй байх заалт байдаг. Одоогийн практик дээр үндэсэндээ алдаа гардаг юм. Хууль тогтоомж төлөвшөөд явахаар байдал сайжирна. Хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн гэж байна. Би одоо ажлаа өгч байгаа. Надад төрийн хамгаалалт байхгүй. Гомдол санал байвал дуудахад хаана ч давхиад очно. Би хариуцлагаас зугтаахгүй. Сонгууль дөхөж байна. Сонгуулийн нэр дэвшигчид хуулийн дагуу манайд зохих хуулийн дагуу мэдүүлгээ өгдөг. Би ямар нэг асуудлаас зугтсан бус эрүүл мэндээ тодорхой цаг үед нь хамгаалах шаардлага байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Таныг албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд улс төрийн нөхцөл байдал нөлөөлөв үү. Оффшор бүсийн асуудлыг шалгах нь манайд сул байх юм. Үүнээсээ болоод танай байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд муудаж байна.

 

-Миний өргөдлөө өгсөн асуудал цаг үеийн нөхцөл байдалтай уялдсаныг ойлгож байна. Гэхдээ энэ нөхцөлд АТГ-ын үйл ажиллагаа доголдож саатах зүйлгүй. Сүүлийн үед гараад байгаа асуудал бий. АТГ-ын мөрдөн шалгалтын үед даргын оролцоо бага байдаг юм. Хуулиараа бид ажлаа хийж байгаа. Хэлмэгдүүлэлтийн асуудалд гарахад бид хариуцлагаа хүлээнэ. Хууль зөрчихгүй ажлаа явуулахад бид анхаардаг. Оффшор зоны мэдээллийг харсан. Судалж байгаа. Монгол Улсыг төлөөлөөд АТГ холбогдох байгууллагад хандахад  асуудал хүндрэлтэй, эрх мэдэл дутах юм билээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жэнко чацгыг нь гаргатал айлгаж л дээ
2016-04-14
Зочин:
МАН- Эбээтэйгээ нийлээд хамгаалж чадахгүй болжэээ М.Энхболдын бууны нохой
2016-04-14
Зочин:
Hulchgar novsh. iim tsalin mongo harsan novshnuud ATG-g dargalj bhd yaaj oligtoi ajlahav dee. 75 n soyon gegeeruulsen ajil hiisen genu. tui chort. Teriig barij hori gesn zaavriig l shuud bieluuldeg huuheldei todii novsh shd.
2016-04-14
Зочин:
Монго амласан биз дээ ? Хушга Ганболдыг цагдаа тодорхойлно
2016-04-14