Уорриорзчууд шинэ рекордийн эзэд боллоо
2016-04-14

 

Голден Стэйт Уорриорз буюу Алтан мужийн Дайчид өнөөдөр Мемфис Гриззлизийг 104:125-аар хожиж 73 хожилтой түүхэн амжилтын эзэд боллоо. Амжилтыг эвдэхгүй байж магадгүй байсанч тэд Спүрсийг хожиж уламаар өнөөдөр Мемфисчүүдийг хожиж шинэ амжилтын эзэд боллоо.

 

1995-96 оны Жорданаар ахлуулсан Чикаго Буллз 20 жилийн өмнө тогтоосон амжилтыг  Алтан улсын Стив Керр дасгалжуулагчтай Голден Стэйт Уорриорзчууд эвдэж чадлаа.

 

Тус тоглолтонд багийн лидер Стивен Карри гайхалтай байж 46 оноог авлаа. Мөн Дрэймонд Грин 11 оноо 9 самбар , Клэй Томпсон 16 оноо 2 самбар авчээ.

 

Shuud.mn
Сонин хачин