Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэлэлцэж байна
2016-04-14

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,  хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын  асуудлыг  Хууль зүйн сайдаар ахлуулсан Дэд зөвлөл хариуцахаар тусгажээ.  Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалт тунхаглалын шинжтэй, хэрэгжүүлэх процесс тодорхойгүй  хуульчлагдсаныг өөрчилж, хохирогчийг богино хугацаанд хамгаалалтаар хангах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарсан байна.  Цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг даргын хүлээх үүргийг тодруулж, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор орон байранд нэвтрэн орох, баривчлах, галт зэвсэг болон зэвсгийн чанартай зүйлсийг хураах зэрэг ажиллагаа явуулах цагдаагийн алба хаагчийн эрх хэмжээг Хууль сахиулах тухай хуулийн төсөлд   тусгуулах үндэслэлийг хамруулжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулж байгаа юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Хурдан батлаач энэ хуулиа батлах гэсээр байтал хичнээн хүүхэд эмэгтэйчүүд хохирч бна вэ
2016-04-14
ТОНШУУЛ:
ГЭР БҮЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЦААСНЫ АЖИЛ ЗААСАН Л ЮМНУУД БАЙСАН. БАС Л ЭНД ТЭНДХИЙН ОРЧУУЛГА, ХООСОН ГУМАНИЗМ ТУНХАГЛАСАН ШИНЖТЭЙ. ХҮЧИРХИЙЛЛИЙН ДИЙЛЭНХ НЬ ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД БЭЛГИЙН БОЛОН БИЕ МАХБОДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ. ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ХАМТАРСАН БАГ ГЭЭД БАС НЭГ ТӨСӨВГҮЙ, ХЭДЭН ХҮМҮҮСИЙН ЦУГЛУУЛГА ТӨДИЙ ҮЛГЭРИЙН АЖИЛ БИЙ. НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН 99 ХУВЬ ЭМЭГТЭЙЧҮҮД. ТЭГЭЭД ЭХНЭРЭЭ ЗОДСОН НӨХӨРТЭЙ АЖИЛЛАХ ЮМ БАЙХ. НЭГ БОЛ ЦАГДАА НЬ БАРЬЖ АВААД ХОРИОД БАЙЖ ЧАДАХ УУ, ТЭГВЭЛ ОЛОН ШОРОН, ТҮР СААТУУЛАХ БАЙР БАРИХ ХЭРЭГ ГАРАХ БАЙХ ДАА. ЕР НЬ 100 ХУВЬ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ, АРХИ УУСНААС ҮҮДСЭН АСУУДЛУУД ДИЙЛЭНХ БАЙДАГ. БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ НЬ ГОЛДУУ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД, ХОЙД ЭЦГИЙН ГЭСЭН ДАРАМТАНД ДОР ҮЙЛДЭГДСЭН БАЙДАГ. ТЭГЭХЭЭР ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗВЭЛ БААХАН ЭРЧҮҮД НЬ ШОРОНД ДҮҮРЭХ БАЙХ. ТИЙМ БОЛОХООР САЙН СУДЛАЖ, ТОДОРХОЙ ЖИЖИГ ТӨСЛҮҮД ХИЙЖ ТУРШИЖ БАЙЖ БАТЛАХГҮЙ БОЛ 76 МАХАН ТОЛГОЙ ӨӨРСДӨӨ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ, ХОХИРОГЧ БОЛЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ХУДЛАА ЦААСНЫ ХУУЛИАР ЯАХ ЮМ БЭ. ЭХЛЭЭД А
2016-04-14