Лиам, Майли нар гэрлэнэ
2016-04-14

“Өлсгөлөн тоглоом” цувралын од Лиам Хемсворт болон дуучин Майли Сайрус нар өнгөрсөн 2009 онд сүй тавьцгааж, 2013 оны эхээр салцгаасан билээ. Хос саяхан эргэн нийлсэн бөгөөд одоогоор Лос Анжелес хотноо байрлах Майлигийн гэрт хамтран амьдарч байна. Тэд эргэн нийлснийхээ дараа дахин сүй тавьцгаасан юм. Энэхүү мэдээллийг дуучин бүсгүй баталсан билээ.  Тэгвэл хос ирэх тавдугаар сарын дундуур Хавайд хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Өнгөрөгч амралтын өдөр жүжигчин залуу Майлиг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж, гэрлэх зөвшөөрөл авсан талаар гэрчүүд мэдээлжээ. Нэгэн гэрч “Лиам, Майлитэй гэрлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа” гэж хэлжээ. Сэтгүүлч түүнээс “Гэрлэлтээ яаруулж байгаа шалтгаан нь хүүхэдтэй холбоотой юу” гэж асуухад тэрбээр үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин