Жин нэмдэггүй хүнсүүд
2016-04-15

Канадын “www.remedist.net” сайт жин нэмдэггүй хүнсүүдийн талаар нийтэлжээ.

 

Жүрж

 

 

Жүржийн 60 хувь нь уснаас бүрдэнэ. Тиймээс уг жимс хэзээ ч жин нэмдэггүй байна. Жүрж калори шатаах чадвартай аж.

 

Шанцай

 

 

Шанцай ургамлын 25 хувь нь эслэг харин үлдсэн 75 хувь нь уснаас бүрддэг байна.  Уг ургамалд А, С витамин ихээр агуулагддаг байна. Тиймээс шанцайг их хэмжээгээр хэрэглэсэн ч жин нэмэхгүй.

 

Навчит ногоо

 

 

Навчит ногоо. Энэхүү ногоог байнга хэрэглэх нь ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Та хоолондоо уг хүнсийг хамтад нь хэрэглэснээр таргалахгүйгээс гадна өтгөн хаталтыг эмчилдэг аж.

 

Тарвас

 

 

Тарвасыг байнга нь хэрэглэх нь биед олон давуу талтай. Тухайлбал таны жин хэзээ ч нэмэгдэхгүй. Мөн орой унтахаасаа өмнө нэг зүсмийг идэхэд өглөө өтгөн гардаг болохыг тогтоожээ. Тарвас жимсэнд В ихээр агуулагдсан байдаг.

 

Тахиа , цацагт хяруулын мах

 

 

Тахиа болон цацагт хяруулын мах хэзээ ч жин нэмдэггүй байна. Тиймээс та эдгээр махыг байнгын хэрэглээгээ болгох хэрэгтэй.

 

Өргөст хэмх

 

 

Өргөст хэмхэнд их хэмжээний С витамин ихээр агуулагдсан байдаг. Мөн өргөст хэмхний ихэнх хэсгийг ус эзэлдэг учир та их хэмжээгээр хэрэглэсэн ч жин нэмнэ хэмээн айх хэрэггүй. Мөн орой хоолны дэглэм барьж буй хүмүүс өргөст хэмх байнга хэрэглэх хэрэгтэй.

 

Чинжүү

 

 

Халуун ногоо өөх задлах чадвартай байдаг. Та халуун чинжүүг байнгын хэрэглээгээ болгосноор таргалтад санаа зоволтгүй.

 

Алим, жүрж

 

 

Алим, жүрж амттайгаас гадна биед олон төрлийн ашиг тустай аж. Та эдгээр жимсийг хэтрүүлэн хэрэглэсэн ч хэзээ ч таргалахгүй.

 

Улаан лооль

 

 

Улаан лооль. Уг жагсаалтад улаан лооль багтсанд гайхах хүн их байгаа байх. Гэхдээ улаан лооль хэзээ ч жин нэмдэггүй байна. Харин ч улаан лоолийг хэрэглэснээр цусны эргэлт сайжирдаг байна. Чихрийн шижинтэй хүмүүс улаан лоолийг байнгын хэрэглээгээ болгох хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
jin nemdeg nogoo yu bn heleed og mal delgertsetsegee
2016-04-15
Зочин:
БРОКОЛИ ХААЧСАН БЭ
2016-04-15