“Хунт нуур”-ыг дахин тоглоно
2016-04-15

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр энэ сарын үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдрөөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.

 

“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч үйл явдлаар түүхэн эрх чөлөөний баатарлаг тэмцлийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.

 

П.И.Чайковский “Хунт нуур” балетыг 41 дэх жилдээ 144,145 дахь удаагаа энэ сарын 24-нд ДБЭТ-ын тайзнаа тоглох ажээ. Алдарт зохоилч П.И.Чайковский Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн энэхүү балетаа 1875 онд бичиж байсан гэдэг. Улмаар гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглож байжээ.

 

Түүнчлэн Ж.Бизегийн “Кармен” дуурийг энэ сарын 30-ны 17.00 цагт тоглох юм байна. Эл алдарт дуурьт эрх чөлөөт циган хvvхэн, тvvний гал халуун хайр дурлалын тухай өгvvлдэг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баярлалаа
2016-04-15