Унтахаас өмнө татгалзах хүнс
2016-04-15

Унтахаасаа өмнө хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг “www.remedist.net сайт нийтэлжээ.

 

Халуун ногоотой хоол

 

 

 “Та унтахаасаа өмнө халуун ногоотой хоол идсэнээр ходоод гэдсээ дайны талбарт үлдээсэнтэй адил” хэмээн Харвардын их сургуулийн Эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал хэлжээ.  Халуун ногоотой хоол, хүнсний бүтээгдэхүүнийг шөнийн цагаар хэрэглэснээр гэдэс дүүрэх, ходоод шархлах, цээж хорсгох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн халуун ногоо ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг аж.

 

 

Тосонд шарсан тахианы мах

 

 

 Энэхүү хоол хүнс нь халуун ногоотой хоол хүнс хэрэглэсэн шиг ходоодонд шарх үүсгэдэг байна.  Мөн тосонд шарсан тахиа таны гэдсийг хямраах аюултай.

 

 

Хатуу, зөөлөн чихэр

 

 

 Унтахаасаа өмнө чихэр идэх нь шүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Өглөө сэрэхэд таны амнаас эвгүй үнэр үнэртэх болно.

 

 

Чихэр багатай хар кофе

 

 

 Кофе таны нойрыг сэргээх үйлчилгээтэй учир шөнийн цагаар хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Кофе таны нойронд саад учруулж, тархи өвтгөх болно.

 

Зайрмаг

 

 

Тараг болон цагаан идээ орой унтахаасаа өмнө хэрэглэх нь сайн. Харин хүүхдүүдийн хамгийн дуртай зайрмагийг унтахаасаа өмнө хэрэглэх нь муу аж.  Зайрмаг өөх, тосны хэмжээг нэмэхээс гадна ходоодыг өвтгөдөг байна.

 

Хар шоколад

 

 

 Энэхүү амттанд их хэмжээний элсэн чихэр агуулагдсан байдаг. Шоколад зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг байна. Мөн шүдний пааланг гэмтээдэг аж.

 

Цэцэгт байцаа

 

 

Унтахаасаа өмнө цэцэгт байцаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэхүү хүнсний ногоо гэдэс дүүргэдэг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
togooch:
bolohgyige xyrwel buhel um bolhguyi bolhoo bwal bugdl idej bolno yridn ideed bolood tawingaara boloodl irsiin het ix ewropjij eldew gadaadin huns xergleed idex ch um alga boljee mongolchuud lawshaa bantangaa yein yed ideed idseerch irsiin uhcheegyil bnabu tsetserxtsgee
2016-04-17
Tegeed idej boloh ym vldsen vv?:
Tegeed yu ideh ym? Hooson hodoodtoi untah ymuu?
2016-04-17