Дэд төвийг байгуулах ажлын явцтай танилцлаа
2016-04-15

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  дэд төвийг байгуулах ажлын үйл явцтай танилцжээ. Нийт есөн дэд төв барихаас эхний ээлжинд Баянхошуу, Сэлбийг дэд төв болгох ажлыг эхлүүлсэн байна. Энэ бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтын 320 сая ам.доллараар санхүүжүүлэхээр тооцоолсон аж.


Эхний ээлжинд баригдах гэж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц хангах ажлыг жил гаруйн өмнөөс хийж эхэлсэн байна. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хувьд зураг төслийн шатандаа явж байгаа юм. Тус төслийн ерөнхий зохицуулагч Л.Сайнтөгс “Эхний хоёр дэд төвийн ажил эхлээд жил орчмын хугацаа өнгөрч байна.Ерөнхий төлөвлөлт, зургууд хийгдээд хаагуур ямар зам тавих вэ гэдгээ төлөвлөсөн. Мөн халуун, хүйтэн дулаан бохир, цэвэр ус, цахилгаан холбооны дэд бүтцүүдийн зургууд хийгдсэн. Удахгүй сонгон шалгаруулалтын ажил эхлэх гэж байна. Дэд төв байгуулагдсанаар гэр хорооллын иргэд маань хотын төвийн байр руу хошуурах шаардлагагүй болно. Мөнхотын төвийг зорьсон хөдөлгөөнийг саармагжуулна" хэмээсэн байна.

 

Эхний ээлжинд дэд төв байгуулах газарт байрлалтай оршин суугчдын газрыг чөлөөлж, түр байрлуулах орон сууц барьжээ. Сэлбэ дэд төвийн хувьд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо орчимд байрлах аж.  Харин Баянхошуу дэд төв нь Жанцангийн урд хэсэгт байрлах юм байна.Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус, тусад нь 50 айлын орон сууцны барилга барихаар болжажил нь дуусч ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Дэд төвүүдийн баярлалд байрлах оршин суугчидтай зөвшилцөж газрыг нь үнэлэн түр орон сууцанд хамруулах юм байна. Иргэдтэй тохиролцох ажил хүндрэл учруулж байгааг Нийслэлийн Засаг дарга Н.Бат-Үүл   “Энэ хавийн  айл нэг хашааны газраа дунджаар 100 сая гэж байна. Ингээд бодоход 10 айл чөлөөлнө гэхээр л тэрбум төгрөг болоод явчих хүндрэл байна"  хэмээн онцолжээ.

 

Нийслэлийн төвийг чиглэсэн хөдөлгөөнийг сааруулах зорилгой учир дэд төвүүдэд цэцэрлэг, сургууль худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээ гээд бүх асуудлыг цогцоор шийдэхээр төвөвлөсөнбайна. Гэхдээ эхний ээлжинд үндсэн гурван бүтээн байгуулалтыг хийх аж. Цэцэрлэг, сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бизнес инкубатор, дулааны станц барих аж. Сэлбэ дэд төвд 25.2 мб, Баянхошууны дэд төвд 16.8 мб хүчин чадалтай станц барих тооцоо гаргажээ.  Дараагийн ээлжид Хайлааст, Дэнжийн мянга төвийг байгуулах юм байна.

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru
2016-04-15
Зочин:
Зүгээр хашааных нь газрыг нь аваад оронд нь байр олгочих хэрэгтэй ш дээ тэгэхгүй бол наад баригдах байр чинь мангар үнэтэй болж орох хүн олдохгүй болно. Тэр нэхээд байгаа 100 сая төгрөгөнд нь байр олго. Нэг тэрбум төгрөгөөр газрыг нь аваад дахиад нэг тэрбум төгрөгөөр байр бариад компани ашигаа нэмэхээр байр зарагдахгүй болно доо газрын оронд байр гэсэн төсөл хэрэгжүүлвэл байрны үнэ өсөхгүй
2016-04-15