Газар хөдлөлтөөр 761 хүн гэмтжээ
2016-04-15

 

Японы Кюшү арлын Кумамото хотноо өчигдөр 21 цагийн орчимд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Газар хөдөлснөөс цунамигийн аюул үүсээгүй хэмээн албаны хүн мэдээлжээ. 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр есөн хүн амиа алдаж, 761 хүн гэмтсэн талаар тус улсын "NHK" агентлаг дамжууллаа. 

 

Эмнэлэгт байгаа хүмүүсийн 44-ийнх нь биеийн байдал тааруухан байгаа гэнэ.  Газар хөдлөлтийн уүеэр 19 байшин барилга нуржээ. 

 

Гамшгийн бүсэд Японы  өөрийгөө хамгаалах хүчний 1600 гаруй алба хаагч аврах ажиллагаа явуулж байна. Аврагчид 44 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин