Жинлүүрийнхэн сэтгэл зүрхээ чагна
2016-04-16

Амралтын өдрийн төлөвлөгөөнд тань зориулж, энэ өдрийн өрнийн зурхайг хүргэж байна.


 

Хонь (3/21-4/19)

Та юу ч хийсэн ажилтанд хүрэх өдөр. Санхүү, бэлгийн амьдралын харилцаа ч амжилттай болох магадлалтай. Хамаатны хэн нэгний бодлогогүй үйлдэл таны сэтгэлийг зовоох байх. Нэгэн төрлийн ажил хийж өөрийгөө бүү ядраа. Аахар саахар асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Хүмүүсийн зохисгүй үйлдэлд бүү уцаарла. Таны хайр дурлалын амьдралд ахиц гарна. Таны оюун ухаанд буй тачаангуй эр таны хүсэн хүлээж буй амраг байна.


 

Үхэр (4/20-5/20)

Энэ өдрийн сүүлийн хагаст таны ажилд ахиц гарна. Зүү хувь заяаг чинь өөрчилнө. Ажлын төлөө хүч дайчлахгүй бол амжилтад хүрэхгүй. Өмнө байсан бүх сайхан зүйлийг санаж ирээдүйдээ хэрэгжүүл. Хувь заяандаа бүү гомд. Та бүх зүйлийг мартах гэж дэмий хичээж байгаа бололтой.


 

Хамтатгах (5/21-6/21)

Од эрхсийн байрлалын улмаас таны ааш араншин тогтворгүй байна. Хэрүүл маргааны улмаас та өөрийгөө барьж дийлэхгүйд хүрэх ба тэр нь амархан гарсан шигээ амархан унтарна. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх үүднээс гэртээ согтууруулах ундаа, тамхи зэргийг гэр орондоо хэрэглэхгүй байвал зохистой. Өнөөдрийн зүүдэлсэн зүүд биеллээ олох болно.


 

 Мэлхий  (6/22-7/22)   

Аялал жуулчлалаар явбал таагүй олон хүндрэлүүд дагуулна. Гэвч таны санхүүгийн байдал тийм ч муугүй байна. Шийдэмгий алхам бүү хий. Ажлаа бүү соль. Үл хөдлөх хөрөнгө бүү худалдаж ав. Жижиг сажиг зүйлс худалдан авбал танд таашаал өгнө.


 

Арслан (7/23-8/22)   

Таны гэр орон хайр, дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Хэдий тийм ч өөрчлөлт хийх хэрэгтэй. Санаачлагч нь та байх ба ханьтайгаа хамтарч хий. Та хэзээ ч байгаагүйгээр хүндэтгэл дэмжлэгийг хүлээнэ. Дотнын хүнийхээ төлөө хамгийн хүнд даалгаврыг биелүүл. Хариуд нь таны хань ер бусын өгөөмөр байж таны хүссэн бүхнийг биелүүлэх болно. Ямар ч ажил эхлээд хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Учир нь та нөхцөл байдлыг аль ч талаас нь дүгнэх чадваргүй байна.


 

Охин (8/23-9/22)    

Гэрийнхэнтэйгээ бус компьютэртэйгээ ихэнх цагаа өнгөрөөх нь гэр орны асуудал гэрийн ажилд таны оролцоо бага байх боловч удахгүй гавьяагаа зохих ёсоор үнэлнэ. Ямар нэгэн гомдол саналыг үл харгалзан өөрийнхөөрөө бай. Энэ өдрийг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, санаачлагыг өөртөө авах байдлаар өнгөрөөгөөрэй. Байдлыг ухаалгаар зохицуул. Тэвчээртэй бай. Өнөөдөр энэ ордныхон хэтэрхий зоригтой, хөөрүү болсноор алдаатай алхам хийж болох юм.


 

Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр та цөөнгүй шүтэн бишрэгчидтэй болж, тэдний толгойг эргүүлнэ. Сэтгэл зүрхээ чагна. Энэ үед та буурь суурьтай харьцаа тогтоох чадвар муу байна. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байна. Одоогийн байдлаасаа таашаал ав. Бүхнийг амжуулахын төлөө зүтгэвч ямар ч гэсэн амрах хэрэгтэй. Бага залуу насны найз нөхдөдөө гэртээ урь. Магадгүй тэд амралтын жинхэнэ амтыг мэдрүүлж чадах байх.


 

Хилэнц (10/23-11/21)   

Хүнд өдөр. Амьдралын эрч хүн доогуур байна. Аливаа үйл ажиллагааг хуучны найдвартай аргаараа хийж гүйцэтгэ. Шинэ арга танд төдий л үр дүнгээ өгөхгүй болов уу. Нөхцөл байдал танаас шаардах туршилт бүү хий. Од эрхэс ганцаар нам гүм байх, хөдөлмөрч сайхан сэтгэлтэй байхыг зөвлөж байна. Тусламж хүссэн хүн бүхэнд өгөөмөр сэтгэлээр ханд. Таны хийсэн буяны үйл хойшид танд эргэн ирэх болно.


 

Нум (11/22-12/21)   

Энэ өдрийн нааштай хандлагыг өөрийн буруу гаж зуршлыг дарж, тэмцэхэд ашигла. Үдээс хойш санаандгүй уулзалт гэр бүлийн тань байдлыг орвонгоор нь эргүүлэх тул бэлэн бай. Өндөр настан, болон хүүхдүүд ходоод гэдэсний өвчинд өртөж болзошгүй байна. Үдээс хойш хууралт эсвэл хардлага ирнэ. Хариугаа мөн тэр зоргоор авсны хэрэггүй.


 

Матар (12/22-1/19)   

Дархлаа буурч, вирусийн гаралтай өвчин тусч болзошгүй. Эрүүл мэнд бол таны амьдрах чадвар тул цагийг дэмий бүү үр. Ачааллаа багасга. Нөхцөл байдлын таатай урсгал, харилцаандаа туйлын уян хатан байх чадвар нь эрэгтэй хүмүүст ямар ч хүндрэлийг давах, өрсөлдөгчөө ялах боломж олгоно. Эмэгтэй хүмүүст үйл явдлын гэнэтийн өөрчлөлт нь гэр бүлийн хүрээнд асуудал үүсгэж, аж ахуйн нэмэлт зардал гаргана. Хоол ундаа тохируул. Хэт хурц, өөх тостой хоолноос татгалз.


 

Хумх (1/20-2/18)   

Ажил хэрэгч, хариуцлагатай чанараа бүрэн дүүрэн харуулна. Таны өгөөмөр сэтгэл, эв дүй, тайван байдалд хүмүүс татагдана. Энэ өдөр та хүмүүст хүчтэй нөлөө үзүүлж чадна. Та амьдралын эрч хүчээр бусдаас илт ялгарч, өөр харагдах ёстой. Найз нөхөд эсвэл хамаатан садны айлчлал нь өөрийн авьяасыг таатай өнгөрөөх боломж гаргана. Найз нөхөдтэйгөө аялал, явган зугаалга хийхэд таатай өдөр. Энэ өдрийг гэр орны асуудлууд, гэр бүл хүүхдүүддээ зориул.


 

Загас (2/19-3/20)

Өнөөдөр та эзний нүдээр гэрийнхээ булан тохой бүрийг хар. Бух зүйлийг тооцож төлөвлө. Гэрийн ажил хийх явцдаа муудалцах шалтаг бүү гарга. Ажлын үе шат бүрийг хэлэлцэн хамтран хий. Та өнөөдөр хамтын ажиллагаа, уулзалт, ярилцлагад сөрөг нөлөө үзүүлнэ. Хөдөлмөрийн харилцааг тасалж мэдэх зөрчил үүсэж  болзошгүй. Залхуурал, идэвхгүй байдалд автаж болохгүй. Тайван хөдөлмөрлө. Бух зүйл таны хувьд амжилт авчрах ёстой.

Shuud.mn
Сонин хачин