Монголын түүхийн олимпиадын шилдгүүд өнөөдөр тодорно
2016-04-16

Монголын түүхийн улсын олимпиадын эцсийн шалгаруулалт өнөөдөр болж байна. 11 дэх удаагийн олимпиадыг ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, ЮНЕСКО-гийн харьяа “Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн”, “Шинэ иргэншил” сургууль хамтран зохион байгуулж буй. 

 


Эцсийн шалгаруулалтанд Улаанбаатар, Дархан, Булган, Дорнод аймгуудаас шилдгээр шалгарсан шилдэг 9 сурагч илтгэл тавьж өрсөлдөнө. Шалгаруулалт одоо “Шинэ иргэншил” дээд сургууль дээр  явагдаж байна. 

 


Шалгаруулалтын үеэр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Ганбат “Монголын түүхийн сүүлийн үеийн судалгааны ололт, амжилт”-ын талаар лекц уншина. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин