“Бид хүүхдээсээ татгалзахгүй”
2016-04-16

 

 

Тархины саажилттай хүүхэд, залуусын асуудлыг хөндсөн, тэдний эцэг эхэд хандсан “Бид хүүхдээсаа татгалзахгүй” баримтат киноны өдөрлөг боллоо. Энэхүү үйл ажиллагааг тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээний “Таны инээмсэглэл” төвөөс зохион байгуулав.

 

Тус төвөөс Английн BBC агентлагийн бүтээл “Бид хүүхдээсээ татгалзахгүй” нэртэй баримтат киног тархины саажилт оноштой залуус, хүүхдийн аав ээж, ар гэрийнхэн болон бусад сонирхсон хэн бүгдэд зориулан орчуулан гаргажээ. Эл кинонд нэгэн залуу гэр бүлийн тухай өгүүлэх бөгөөд эхнэр нөхөр хоёулаа тархины саажилт оноштой, хөдөлгөөний бэрхшээлтэй. Гэвч тэд бусдын л адил амьдардаг, 2 хүүхэдтэй. Хүүхдүүд нь эрүүл саруул, хөдөлгөөний бэрхшээл үгүй аж. Энэхүү бүтээлээр дамжуулан тархины саажилттай хүн ч бусад шиг амьдарч болохыг харуулжээ.

 

“Таны инээмсэглэл” төвийн тэргүүн Э.Болорчулуун “Бид тархины саажилттай, хөдөлгөөний  бэрхшээлтэй хүүхэд залуусыг харах төдийхнөөр, өнгөц дүгнэж, “өөрсдөөсөө өөр хүмүүс” мэт ханддаг нь бодит үнэн. Гэтэл тэдний тархи жирийн л сэтгэж, боддог. Тэд хэдийгээр булчин нь чангарч түүнийгээ удирдаж чадахгүйгээс хөдөлгөөний бэрхшээлтэй байдаг ч байгалийн жамаараа л биеэ даан амьдрахыг, хайр дурлалтайгаа учрахыг, сэтгэлийн таашаал мэдрэхийг, гэр бүлээ бүтээхийг, үр удмаа үлдээхийг хүсдэг. Тиймээс тэднийг “өөр” гэж бүү бодоорой” хэмээв.

 

Эл киног багш, орчуулагч Ариунцэнгэл орчуулан, МҮОНТВ-ийн кино программын редакцийн  дарга Тэгшээ, сэтгүүлч, хөтлөгч Майцэцэг нар дуу оруулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bolorood amjilt
2016-04-17
Bolor:
Hunii horvood hun bolj irsen l yum bolohoor hunii daitai amidraasai da.ovchin gdg hamgiin hetsuu.huurhii hend ch gem hiigeegui nyalh ursiig orovdohoos ooroor tusalj chadahguidee gutarmaar.
2016-04-17
зочин:
одоо яая гэхэв дээ
2016-04-17
баярлалаа:
баярлалаа. монголд тархины саажилттай хүүхдийн талаар ярихыг хязгаарлаж байсан цаг үе өнгөрч байгаа юм байна даа. Монголд тархины саажилт өвчтэй хүүхдийн талаар эмчлэх эмнэлэг үйлчлэх сувилал асрах мэргэшсэн хүн олддоггүй. маш хэцүү. тэгээд бас тархины саажилттай хүүхэдтэй гэр бүлийг үймүүлэх, үр хүүхдийг нь өнчрүүлэх, янз бүрийн саад тотгор дарамтыг хиймлээр зохион байгуулах зэргээр бууны нохойнууд ул шагайж, бөгс ихээр долооно доо
2016-04-16