Ур чадварын уралдаан зарлалаа
2016-04-18

 

Хөдөлмөрийн яамны харьяа Улаанбаатар бүсийн арга зүйн  төвөөс мэргэжилтэй ажилчдын дунд ур чадварын уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Эл уралдааныг мэргэжилтэй ажилчны ур чадварыг олон нийтэд сурталчилах, тэдний мэргэжлээрээ бахархан ажиллах сонирхолыг  нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.

 

Энэ жилийн уралдааныг хоёр үе шаттайгаар шалгаруулах аж. Эхний шатанд оролцогч энэ сарын 30-ны дотор  өөрийн мэргэжлээ сурталчилсан, авьяас чадварыг харуулсан 3 минутаас ихгүй дүрс бичлэг  хийн  фэйсбүүкийн  “Мэргэжил бүхэн сайхан” цахим хуудсанд байршуулна. Эсвэл Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын Политехникийн коллежийн 105,106 тоотод флаш диск, CD д хуулж ирүүлэх боломжтой.

 

Уралдааны бүтээлд тавигдах шаардлага:

  • 3 минутаас ихгүй байх
  • Мэргэжилтэй ажилтны ур чадварыг харуулсан, олны анхаарлыг татахуйц байх
  • Мэргэжлийн бахархалыг төрүүлэхүйц
  • Хурд хүч авхаалж самбаа шаардсан байх
  • Энэхүү уралдааны талаарх мэдээллийг дараах утсаар мөн Фэйсбүүкийн Мэргэжил бүхэн цахим хуудаснаас авах боломжтой юм байна.

 

Эхний шатнаас шалгарсан шилдэг зургаан үзүүлбэрийг ирэх сарын 22-нд Чингисийн талбайд зохион байгуулах “Мэргэжил бүхэн сайхан” арга хэмжээнд урилгаар оролцуулах ажээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг  99143686,99888762,995659998, 94001297 утаснаас авах боломжтой.

 

 

Shuud.mn
Сонин хачин