“Ядуугийн зовлон 2”-ыг баасан гарагт нээнэ
2016-04-18

 

Монголын орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино 2000 онд хийгдсэн гэдэг. Тэр бол “Ядуугийн зовлон”  кино байв. Уг киноны хоёрдугаар анги хийгдэж байгаа бөгөөд “Хүдэр эргэж ирсэн нь” нэртэйгээр  ирэх баасан гарагт нээлтээ хийх гэж байна.

 

Тус кинонд өнгө мөнгөний хорвоод хүн чанараа гээлгүй, хэрхэн зөв амьдрах тухай өгүүлэх аж. Киноны найруулагчаар “Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Сүүлчийн бүжиг”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон” зэрэг уран сайхны киног найруулсан МУСТА, найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллажээ. Харин киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун,  МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна.

 

Эргэн сануулахад киноны нэгдүгээр ангид нэгэн эмэгтэй талийгаач болохдоо өөрийн хураасан эд хөрөнгөндөө сэтгэл нь хоргодож чөтгөр болон ирж буй тухай харуулдаг.

 

Г.Тэгшсүрэн

                                                                                                                                      

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Neeh muuhai energitei, har baraan kino...hunii hiimori lundaa bgui bolohoor
2016-04-18