Улаанбаатар
Аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн яармаг болно
2016-4-18

 

Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 2016 оны хөдөлмөрийн яармаг 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Залуучуудын холбооны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид шууд ярилцлага хийн ажилд шалгаруулж авна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран зохион байгуулдаг уг яармагт одоогоор 557 ажлын байр бүртгэгдээд байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин