Оросын гоо бүсгүй тодорчээ
2016-04-18

 

ОХУ-ын гоо бүсгүйн тэмцээний ялагч тодорсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Титмийн эзнээр Тюмень хотоос оролцсон 18 настай Яна Добровольская шалгарсан байна.

 

Уг тэмцээнд 50 гоо бүсгүй оролцож, титмийн төлөө өрсөлджээ. Эцсийн шалгаруулалт болохоос өмнө интернэт хэрэглэгчид ялагч болох магадлалтай 10 гоо бүсгүйг нэрлэсэн юм.

 

Яна энэхүү асуулгад эхний тавдугаар байранд бичигджээ.Тэрбээр хамгийн залуу оролцогч юм. Гоо бүсгүйн биеийн өндөр 174 см бол жин нь 52 кг аж.  Яна 12 жил балетаар хичээллэжээ.

 

Тэрбээр титмийн эзэн болохоос гадна гурван сая рубль, хамгийн сүүлийн үеийн “Hyundai” брэндийн автомашинтай болжээ.  Гоо бүсгүй мөн эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин