Завь живж, дүрвэгсэд амиа алдав
2016-04-19

Италийн эрэг орчимд дүрвэгсдийн завь живсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 120 хүний багтаамжтай завин дээр 400 орчим дүрвэгч зорчиж явсан байна. Италийн эргийн хамгаалалтын алба “Завь даац хэтрүүлсэний улмаас живсэн” гэж мэдэгджээ.

 

Ослоор 29 дүрвэгч амиа алдсан байна. Амиа алдагсдын 11 нь бага насны хүүхэд гэнэ.  Уг завинд зорчиж явсан дүрвэгсдийн ихэнх нь Сомали улсын иргэд байжээ. Аврагчид хэдий дүрвэгсдийг аварч, Италийн эрэг дээр авчирсан ч дээрээс ирсэн зааврын дагуу 12 цагийн дараа албадан буцаах шийдвэр гаргасан байна. Дүрвэгсдийг Турк руу илгээх гэнэ.

 

Италийн удирдлагууд дүрвэгсдэд хандан “Та бүхэн амь насаараа дэнчин тавин Италид ирсэн ч бидний шийдвэр өөрчлөгдөхгүй. Тиймээс дүрвэгсдийг хүлээн авч буй улсууд руу очихыг зөвлөж байна” гэж хэлжээ.  

 

Европын холбоо Туркийн эрх баригчидтай гэрээ байгуулж, хил дээр гацаад буй дүрвэгсдийг тус улс руу илгээхээр болсон юм. Турк энэ сарын 9-нөөс Грекийн хил дээр амьдарч буй дүрвэгсдийг эх орондоо хүлээн авч эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин