Обама Британид айлчилна
2016-04-19

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишель Обамагийн хамтаар энэ баасан гаригт Их Британи улсад төрийн айлчлал хийхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг айлчлал хоёр өдөр үргэлжлэх гэнэ. Өнгөрсөн онд Британийн ханхүү Харри АНУ-д айлчлах үедээ Обамаг Лондонд айлчлахыг хүссэн юм.

 

Обама хатан хаан II Элизабет, ханхүү Чарльз, ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзахаар тохиролцсон байна. Уг айлчлалтай холбогдуулан Лондон хотноо Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгч буй олон улсын цэргийн эвслийн төлөөлөгчид уулзахаар болжээ.

 

Обама, Мишель нар 2012 оны Лондонгийн олимпийн үеэр тус улсад жуулчлалаар очиж байсан юм. Өнгөрсөн 2013 онд ханхүү Уилъям, 2014 онд ханхүү Чарльз нар АНУ-д төрийн айлчлал хийжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин