Том нам явдгаараа л явна
2016-04-19

Гэрэл зургийг MPA.MN АН-ын ҮЗХ өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ.  Тэрбээр “АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар хоёр асуудал шийдвэрлэсэн. АН УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд дангаар оролцоно. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж Аудитын газар хүргүүлнэ” гэсэн юм. АН-ын ҮЗХ-ны хурал 63 хувийн ирцтэй хуралдсан байна. Хуралдаан Х.Баттулга гишүүн оролцоогүй аж.  АН  2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 90 гаруй хувийн биелэлтээ гэж дүгнэсэн байна.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Танай нам ИЗНН, МҮАН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан. Энэ талаар ярьсан уу?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 29-ний дотор СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Энэ хүртэлх хугацаанд нэгдэх тал дээр зарим боломжууд нээлттэй байгаа. Бид аливаа улс төрийн намтай эвсэж орохгүй нь тодорхой болсон. Харин манай намд өөр нам нийлэх нэгдэх асуудалд тодорхой хугацаа байна гэж болно. 

 

-ҮЗХ-ны хурлын ирц хэдэн хувьтай байсан бэ?

-Өчигдрийн ҮЗХ-ны хурлын ирц 63 хувьтай байсан.  Орон нутаг, нийслэл өчигдөр бас хурлаа хийсэнтэй холбоотой. ҮЗХ-ны хурал хаагаагүй. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан ойр ойрхон хуралдах байх.

 

-Х.Баттулга гишүүн хуралдаанд оролцоогүй.

 

-Тусгаар тогтнолын нам байгуулагдсан. Үүний цаана Х.Баттулга гишүүн байгаа гэсэн. Энэ талаар?

-Манай  нэг гишүүн нам байгуулаад гарахад би хувьдаа ерөөсөө гайхахгүй. Хүмүүс гарч л байдаг, орж л байдаг. Том нам явдгаараа явна. Нэг хоёр хүнээс асуудал шалтгаалахгүй. 

 

 -Сонгуулийн хуулийг өөрчилж жагсаалтын 28-ыг хасах асуудал дээр АН, МАН хоёр тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу?

-Энэ асуудал бараг л яригдахгүй болов уу. Одоогоор АН дээр Сонгуулийн хуулийг өөрчильё гэсэн нэгдмэл байр сууринд хүрээгүй байна.

 

-ҮЗХ-ны хурал хэзээ дахин үргэлжлэх вэ?

- Өчигдөр хурлаа хаагаагүй. Ойрын хугацаанд ҮЗХ-ны хурал дахин хуралдана. Өнөөдөр ч товлогдож магадгүй. Манайд шийдвэрлэвэл зохих нэлээн асуудал үлдэж байгаа. Сонгуулийн жагсаалтыг хэнийг яаж эрэмбэлэх, тойрогт хэн хэний нэрийг дэвшүүлэх. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх гээд асуудал байгаа.

 

Мөрийн хөтөлбөрт ямар зүйл тусгасан бол?

-Манай нам барууны чиглэлтэй нам. Эдийн засгаа тэлнэ гэдэг ард түмний амьдралыг сайжруулах талын бодлого тусгасан. Мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт хүргүүлнэ. Тэр хүртэл мөрийн хөтөлбөрт туссан асуудлыг ярих боломжгүй.

 

-МАН, МАХН-ын эвслийн тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Бусад улс төрийн хүчнүүд эвсэх асуудалд бид байр суурь илэрхийлэхгүй. Миний хувьд МАН, МАХН хоёр битгий эвсээсэй, нийлээсэй гэж бодож байгаа. Энэ хоёр нам нийлвэл Монгол Улсад хэрэгтэй. Монголд байгаа улс төрийн хүчнүүд хэдий чинээ төлөвшинө. Тэр хэмжээгээр Монгол Улсад хэрэгтэй юм. Бид  эвсэж үзсэн. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл байгуулаад Засгийн газар 4 удаа огцорч байсан. Үүнд эвсэл маш их нөлөөлсөн. 2004 онд “Эх орон-ардчилал” эвсэл  байгуулаад Засгийн газар унасан. Дараагаар нь М.Энхболд Үндэсний их эвсэл гэж байгуулсан. Тэр нь бас унасан байдаг юм. Эвслүүд унадаг. Энэ нь эргээд улс орны тусгаар тогнтол, хөгжилд ноцтой үр дагавар үүсгэдэг. Эвсэхийн зовлонг бид хангалттай амссан. Тиймээс АН-тай эвсэх улс төрийн хүчнүүд байна. Тиймээс бид эвсэхгүй гэсэн байр суурьтай байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teneg xylgaiz nam
2016-04-19
хахаха:
Шаадаг гаруу үгүй юу та нартай нэгдэх нам байхуу гарцаагүй ялагдах намтай нэгдэж байдаг тийм тэнэг хүн байхуу мянга гуйгаад нэгдэх нам олдоогүй шүү дээ хөө чи ч ямар худлаа шаахаа хулгайд алдаагүй хүн дэ бушуухан хулгай аваасай
2016-04-19
Zochin:
Ner devsheed gardaggui ym bol jagsaaltaar orno gej bodoj bui ene nohor jagsaaltand baigaa namiinhnaa bugdiig ni tataj unagaad balarnaa balarna
2016-04-19
зочин:
-Манай нам барууны чиглэлтэй нам. Эдийн засгаа тэлнэ гэдэг ард түмний амьдралыг сайжруулах талын бодлого тусгасан.........гэнэ ээ, тоглоод байна уу, зүүдлээд байна уу, донгио толгойт оо, сүүлийн 4 жил эдийн засаг унаж, ард түмний амьдрал эрс доройтлоо шүү дээ, , АН бол монголын ард түмний төлөө л лав ажиллаагүй шүү, дахин сонгох юм бол энэ улс байхгүй болно шүү
2016-04-19
Зочин:
АН Ийгл ТВ
2016-04-19
Иргэн:
Тэгнээ тэгнэ. Энэ удаа та нар улс төрөөс явна.
2016-04-19
water:
ундны цэвэр ус ууж байх хямд шүүлтүүр аваарай 88286539, 94446539
2016-04-19
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-19
Зочин:
Сонгууль ойртож байхад Том нам явдгаараа л явна гэж ямар бэлэггүй үг хэлдэг юм бэ. Эсвэл эсрэг намын тагнуул байх аа.
2016-04-19
Зочин:
УИХ гишүүн Эрдэнэчимэг монгол төрийн түшээнцэр юм даа. Хэлж ярьж байгаа нь төрийн түшээ хүнээс гарах үг биш дээ. АН нэртэй дүр исгэгч нар юм даа.
2016-04-19
Зочин:
Энэ мулгуй Эрхэмбаяр АН-ын генсек байгаа цагт энэ нам ялахгүй
2016-04-19