Халз барилдаанд оролцох бөхчүүдийн нэр тодорчээ
2016-04-19

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 30-нд өдөр нэгэн сонирхолтой барилдаан болох гэж байна. Тодруулбал энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөхөөр болжээ.

 

Нэгдүгээр багт  улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү нар багтсан бол хоёрдугаар багт улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Энхбат нар оржээ. Энэхүү барилдааны тасалбарын үнэ 30 мянган төгрөг юм байна.

 

Т.ДАЛАЙ

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Batzayagiin orond tuuniig oruulj Batsuuritai alaltsuulaach
2016-04-19
Зочин:
Purevsaihan orohgui bol uzehgui ee
2016-04-19
Зочин:
tasalbarhaanaas avah be
2016-04-19
эафцэаф:
1-р баг Содномдорж 6 давах байх үгүйдээл 15 давна
2016-04-19
ырөйүш:
зурагтаар гаргахгүй л байх даа цагийн ажилтай орон нутагт амьдардаг болхоор очиж үзэж амжихгүй л юм байна
2016-04-19
Бөхийн хорхойтон:
1 дүгээр баг дийлчихжээ
2016-04-19