Кейни Уэст: Кардашианыг инээлгэхийн тулд онигоо сурч байлаа
2016-04-19

 

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар “FYI сувгийн  Kocktails with Khloe шоунд оролцож, ярилцлага өгчээ.  Энэхүү ярилцлагын хүргэж байна. Уг шоуг Кардашианы дүү Кхоле Кардашиан хөтлөн явуулдаг юм.

 

-Хэдий би Кардашианы гэр бүлийн гишүүн ч өнөөдөр хөтлөгчийн хувиар та хоёроос асуулт асуух болно. Та хоёр хамт байхаараа гайхалтай харагддаг?

         

          Кейни: Би мэднэ.

 

         Ким: Сайхан сонсогдож байна. Хамгийн гол нь бид нэг нэгэндээ хайртай учир илүү тод гэрэлтдэг.

 

-Сайнт хэдхэн сарын дараа нэг нас хүрнэ. Сэтгэл хөдөлж байна уу?

 

Кейни: Тиймээ хүүтэй болохыг хүсдэг байсан. Энэ хүсэл минь биелсэн. Тун удахгүй хүүтэйгээ хөлбөмбөг тоглоно гэж бодож байна. Хүү минь хурдан эрийн цээнд хүрээсэй.

 

Ким: Хүүгээ төрүүлснийхээ дараа л би эрэгтэй гэдгийг нь мэдсэн. Хүүгээ хараад уйлсан. Тэр үед би хүү хүсч байснаа мэдсэн. Үнэхээр том аз жаргал. Кардашианы гэр бүл ганцхан эрэгтэйтэй. Таван охин, нэг хүүтэй айл.

 

-Кейни хүүгээ яагаад Сайнт гэж нэрлэсэн юм бэ?

 

Кейни: Энэ нэр миний хувьд их чухал нэр.

 

Ким: Кейнигийн өгсөн нэр надад таалагдаж байгаа.

 

-Сайнтын тухай?

 

Ким: Хүү минь аавынхаа бүх дуунд дуртай. Унтахдаа хүртэл аавынхаа дууг сонсч унтдаг. Усанд орохдоо хүртэл аавынхаа дууг сонсдог. Би жирэмсэн байхдаа Кейнигийн дууг их сонсдог байсан. Энэ бүхэн хүүд минь таалагдсан байх.

 

Кейни: Сайнт аавдаа их хайртай шүү. Би хүүгээ ажиглах их дуртай.

 

- Кардашиан төрснийхөө дараа хэт их жин нэмсэн. Одоо харахад өмнөх шигээ гайхалтай харагдаж байна?

 

Ким: Би алимны дэглэм барьж, өмнөх жиндээ орсон. Мөн фитнессээр эрчимтэй хичээллэсэн.

 

Кейни: Чи ямар ч үед гайхалтай харагддаг. Өөрийгөө ялан дийлсэн чамаар бахархаж байна.

 

 

-Алимны дэглэм гэсэн үү. Бага зэрэг нууцаасаа хуваалцаач?

 

Ким. Алимаа жигнээд байнга идэх. Энэ арга хурдан тураадаг. Гэхдээ алим байнга идэхэд толгой бага зэрэг эргэдэг гэдгийг сана.

 

Кейни: Бүсгүйчүүд яагаад өөрсдийгөө хорлох дуртай байдгийг мэдэхгүй юм. Таргалалт тийм муухай гэж үү.

 

-Кейни  чи эрэгтэй учир бидний зовлонг сайн мэдэхгүй байна.

 

Ким: Үнэн шүү.

 

Кейни: Бууж өглөө.

 

-Нори үнэхээр хөөрхөн бас эгдүүдтэй. Нори анх хэлд ороод та хоёрыг ааваа, ээжээ гэхэд ямар мэдрэмж төрж байсан вэ?

 

Ким: Сэтгэл хөдөлсөн. Нори ээжээ гэж дуудахад л би “Жинхэнээсээ ээж болжээ” гэж бодсон.

 

Кейни: Намайг студи дээр байхад утас дуугарсан юм. Тэр үед Нори “Ааваа” гэж дуудсан. Анхандаа би Нориг гэж бодоогүй. Ааваа гэдэг үг их сайхан сонсогдож байсан.

 

 

-Кейнигийн гэр бүл бол .....?

 

Ким: Кейнигийн гэр бүл бол загварлаг.

 

Кейни: Кейнигийн гэр бүл бол жинхэнэ гэр бүл.

 

-Та хоёр сайн найзууд байсан. Дурлалын түүхээсээ?

 

Кейни: Кардашиан их хөөрхөн инээдэг. Инээдийг нь харсаар байгаад дурлачихсан. Кардашианыг инээлгэхийн тулд онигоо сурч байлаа. /инээв/

 

Ким: Үнэнийг хэлэхэд Кейни надад их таалагддаг байсан. Бид нэг коктейлийн үдэшлэг дээр уулзаж байлаа. Санамсаргүйгээр Кейни миний гараас барьсан. Гэхэд би цахилгаанд цохилж байгаа мэт мэдрэмжийг авч байлаа. Кейнигийн ярьсан онигоо тийм ч инээдэмтэй байгаагүй ч түүний хичээл зүтгэл надад хөгжилтэй санагдсан.

 

-Гайхалтай дурлалын түүх байна. Кейни үнэнчээр хариулах ёстой. Кардашиан сайн ээж, халамжтай хань, ухаалаг гэрийн эзэгтэй юу?

 

          Кейни: Хэвлэлүүд Кардашианыг халамжгүй хэмээн бичдэг. Өөрөөсөө бусдад анхаарал хандуулдаггүй гэдэг. Үнэнийг хэлэхэд тэдний ярьсан бүхэн эсрэгээрээ гэдгийг би хэлмээр байна.

 

-Тэгвэл Кардашиан нөхрийнхөө тухай?

 

Бага зэрэг халамжгүй. Кейни гэртээ ирээд хэсэгхэн хугацааг л хүүхдүүдийнхээ дэргэд өнгөрүүлдэг. Дараа нь шууд студи рүүгээ орчихдог. Хааяа энэ бүхэнд миний уур хүрдэг.

 

-Кардашиан нөхрийнхөө аль занд дургүй вэ?

 

Ким:  Ямар ч шалтгаангүйгээр уурладаг.

 

-Кейни эхнэрийнхээ дутагдалтай заны тухай?

 

Кейни: Хэтэрхий үрэлгэн зан нь надад таалагддаггүй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ed nar neeree unen saihan garuud shuu. Negnee taalagddaggui zan ntariig n shuud shuud helchihdeg. Manaihan bol yostoi shaaaaaj ogno shd hehe. Nice l baina. Chadaj baigaa yumand arga baihgui l gey daa.
2016-04-19
Зочин:
сайхан юмааа
2016-04-19