Мөнгө хүүлэгчдийг цагдаад өгнө
2016-04-20

09.00 цагт: “Худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг" сэдэвт салбарын асуудал хөндсөн хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. 


09.00 цагт: Хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төв буюу МУХГБХ-ийн "Өнөр бүл төв" нь МУБИС-ийн Боловсрол Судлалын сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаа Боловсрол судлалын сургуулийн 2 давхарт 30 тоотод болно. 


10.00 цагт: Хөдөлмөрийн яам болон Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Үсчин гоо сайханчдын холбоо хамтран зохион байгуулж буй үсчин, гоо сайханчдын "Алтан хайч" улсын уралдаан АСА циркт эхэлнэ. 


10.00 цагт: Улаанбаатар хотын ах дүү хот болох Новосибирск хотын захирагчийн айлчлалын хүрээнд тус хотын барилга, кабелийн бүтээгдэхүүн, цахилгаан арматур, эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 10 гаруй компани оролцсон "Улаанбаатар-Новосибирскийн бизнес-түншлэл" форум  Корпорейт Конвеншн Центрын 5-р давхарын "Улаанбаатар" танхимд болно.


10.00 цагт: НИТХ-аас хэлэлцэж баталсан журмыг үндэслэл болгон ЕБС-ийн эцэг эхчүүдийг оролцоотойгоор хэрэгжиж буй "School Police эргүүл" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах нээлттэй хаалганы өдөрлөг Монголын Хүүхдийн Ордонд болно. 


10.00 цагт: Монголбанкнаас цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах нээлтийн ажиллагааг зохион байгуулна. 


11.00 цагт: Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас ТҮЦ ажиллуулагч иргэдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж байгаа талаар БЗД-ийн үйлдвэрчний хорооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Уул уурхайн салбартай холбоотой тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг мэдээлэл нэг дор төвлөрч, иргэн, байгууллагын хэн ч хаанаас ч сонирхсон мэдээллээ янз бүрийн хэлбэрээр авах боломжтой болсон талаар Уул уурхай яаманд хэвлэлийн хурал болно. 


11.30 цагт: Мөнгө хүүлэгчдийг цагдаагийн байгууллагад өгч буй талаар Хувиараа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Улаанбаатарт айлчилж буй ОХУ-ын Новосибирск хотын дарга А.Е.Локоть, ИТХ-ын дарга Д.В.Асанцев тэргүүтэй төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзана.


17.30 цагт: Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн ээлжит уулзалт Шинжлэх ухааны паркийн Мэдээллийн технологийн 3-р давхарын 302 тоот сургалтын өрөөнд болно. 


18.30 цагт: "Либерал хаус" бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг "Асуудал Шийдэл" хэлэлцүүлгийн зочноор Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уригдан оролцож, "AСЕМ ба зөөлөн хүчний бодлого" сэдвээр ярилцана. Хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхрын хурлын танхимд болно. 


18.30 цагт: Хэрэглэгчийн итгэлийн индексийн 2016 оны нэгдүгээр улирлын судалгааны үр дүн болон эдийн засгийн өнөөгийн байдлын тухай цуврал лекц Монгол-Япон төвд болно.

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Naad zeelnees chn hoolnihoo mungiig unagaaj amidardag heden zuun myngan hvn bn heree medej avahgui ergej tulj chadhgui boltsgoochood bitgii ingej bgaach albadaad ugchihsun yum shg
2016-04-20
Zochin:
Naad humuusees chin mungu zeelj amidralaa avch yvjaagaagaa ergeltiin mungutei bolj bgaa zondoo l humuus bgaashdee odoo tedend mungu zeeleh humuus oldhoo bolihonoldee bank bolon bbsb lobby shdee tegsen hernee daaj davshgui undur shalguurtai
2016-04-20
оюун:
Есөн шижир ббсб зээлийн хүүгээ төлөхгүй бол өдөрт маш их хүү бодох юм .Даварсан мөнгө угааж байгаа эдгээр газруудийг маш сайн шалгах хэрэгтэй байна.
2016-04-20
тулга:
Банк бус санхүүгийн байгуулгаууд ард иргэдийг их дарамтлана шулж байна .Хүүгээ төлж чадахгүй бол өдөрт зээлсэн мөнгийг 2-аар бодож алданги тооцож мөн гэрээн ББСБ-ынгэрээнүүд нь өөр өөрийн эрхийг хамгаалж ард иргэдийг шулах зорлиготой байх юм .Санхүүгийн зохицуулах хороо мөн АТГ-аас шалгах хэрэгтэй.санхүү нь хаанаас үүсгвэртэй юм бол гэдгийг нь .
2016-04-20
kkkk:
tsagdaad ogood yahiin odoohondoo mongo hvvleh n huuli bus. harin mongo avsan nohdvvd l tsagdaa deeree ohino doo
2016-04-20
zo:
bainga.daramt.uzuuieed.baih.ym.200000.g.1000000.bolgoj.neheed.
2016-04-20
зочин:
мөнгө хүүлэгчидийн мөнгийг бүү өг цагдаад өг
2016-04-20