МАН матрын нулимс унагаж, АН хөшигний араас удирдлаа
2016-04-20

 

Саарал ордон, улс төрийн намуудын байр сүүлийн хэдэн өдөр ачааллаа дийлэхээ болилоо. Ажин түжин, амар тайван байсан өдрүүдэд ард үлдэж, улстөрчид, улс төрийн намууд байрныхаа босгыг элээж, саарал ордоны өнцөг булан бүрт элдэв янзын тохироо, хор найруулах, хөшигний цаадах улс төрийг сэмхэн хийж эхэллээ, энэ өдрүүдэд. 



Тэр тусмаа өнгөрөгч даваа гарагаас эхлэн МАН, МАХН-ын нэгдэх эвсэх, АН-ын ҮЗХ-ны хурал, бусад нам эвсэл томчуудын эсрэг хэрхэн зохион байгуулалттай тулаанд орох бол гэдэг нь юу юунаас илүүтэй улс төрийн халуун сэдэв байж, тэр хэрээрээ олон хүмүүсийн анхаарлыг татлаа. МАН-ынхан Бага хурлаа хоёр өдөр хийж ардыг чилээв. Хагаралдаж, зодолдож, дайтаж хамаг булхайгаа чирнэ хэмээн чих тавин хүлээж байсан АН-ынхан ажин түжин ҮЗХ-ны хурлаа хийгээд нам болцгоолоо. 



Гэвч хөшигний цаана хийгдсэн улс төрийн тохироо олон нийтэд ил болж МАН, МАХН-ын эвсэх тухай мөрөөдөл нэг ч өдрийн насгүй болж хувирсан юм. Эвслийн дундуур хор хутгаж орхисон АН-ынхан харин ч юу ч болоогүй юм шиг “даапаалсаар” өчигдрийг үдлээ. Хөшигний цаадах улс төр нэгхэн шөнийн дотор орвонгоороо эргэж, Ардын намынхан ацан шалаанд орж, Ху намынханд далаараа цэвэр тавиулж орхих нь тэр. 


 

МАН-ынхан далаараа цэвэр тавиулав уу, эсвэл...
 
 

 

Бага хурал даваа гарагт эхлэхдээ тун ч дуулиантай эхэлсэн. Угшил нэгтэй ахан дүүсээ урьж эвсэл байгуулах тухай сүр дуулиантай зарлаж билээ. МАН-ынхны ам нь хүртэл зөөлөрч, “Угшил нэгтэй нам эргээд л ирлээ. Ад үзэх юун” хэмээн Н.Энхбаярт саймширч эхлэснийг уншигч авхай та анзаарсан биз. УИХ-ын сонгуульд 51:25, аймаг, нийслэлийн сонгуульд 2012 онд НИТХ-д суудал авсан хувиараа хамтарч ажиллахаар болсноо зарласан МАН, МАХН-ын эвсэл харамсалтай нь нэг ч өдрийн насгүй байжээ. 



Өөрөөр хэлбэл, өчигдөр МАХН-ынхан Бага чуулганаа хийх үедээ МАН-тай арай өөр хувилбараар ярих нь зөв гэж үзэж аймаг, нийслэлийн мандатаа 80:20 хувиар шийдэх хувилбар хүргүүлжээ. Гэвч МАН-ынхан энэ шийдвэрийг хүлээж авах боломжгүй хэмээн мэдэгдэж “Эвлэж нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-ынхан тохирсноосоо буцаж МАНайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо” хэмээн намын бүлгийн даргаасаа эхлэн жиргэцгээж эхлэв. Улмаар утсаар ярих гэхээр авахгүй, уулзая гэхээр тойрч зугтаж, эвслийн тухай ярьчихаад өөр нам эвсэлтэй тохироо хийгээд явж байсан нь ил болсон хэмээн гомдоллосон юм. 



Эвслийн тухай ярихдаа бид тохирооноосоо буцахгүй гэж ярилцсан. Гэтэл Н.Энхбаяр тийм эр зориг гаргаж чадсангүй хэмээцгээж, өчигдөрхөн л амаа олохгүй магтаж байсан Н.Энхбаяраа адлаж эхлэв, тэд. Бөөлжсөн бөөлжсөө эргэж долоосон МАН өчигдөр тун ч ичгэвтэр байдалд орлоо. Их мөрөн хэмээн өөрсдийгөө дөвийлгөх МАН-ынхан МАХН хэмээн шалбаагтаа далаараа цэвэр тавиулж орхисон нь өдрийн хоолонд хачир болж орхив. Гэвч, дугаар шилжих мөчид хоёр нам дахин энэ асуудлаар ярилцаж, үл ойлголцлоо арилгахаар болсон гэх мэдээлэл цацагдлаа. Гэвч үр дүн гарах нь юу л бол.
 

 

МАХН-ын “биеэ үнэлэлт” хэрээс хэтэрлээ 
 
 

МАН-ыг араар нь тавьж, өөр нам эвсэлд хайр зарлаж гүйсэн гэх МАХН-ынхан өчигдөр Бага чуулганаа хийлээ. Тэд өглөө эртлэн намынхаа мөрийн хөтөлбөрийг хаалттай хэлэлцэж, харин санал хураалт явах хүртэл нээлттэй байлаа. МАХН яагаад шийдвэрээсээ эргэж хургасныг хэвлэл мэдээлэл олон янзаар тайлбарлав. Гэвч, Н.Энхбаяр ба түүнийг тойрон хүрээлэгчид бол эцсийн дүндээ улс төрд “биеэ үнэлж” буй хүмүүс. Хэн ашигтай, амьдралд нь хэрэг болох зүйл амална, түүнийг л дэмжих учиртай. 

 

Юутай ч АН-ын шидсэн өгөөшийг үмхэлж орхисон Н.Энхбаяр юуны учир эргэж хургаж, эргээд МАН-ыгаа аргадаж эхэлсэн нь удахгүй тодорхой болох биз ээ. МАН, МАХН хоёрын эвсэл цаашаа явах уу, эсвэл зогсох уу гэдэг нь ганцхан зүйлээс л тодорхой болно. Тэр нь АН-тай аль аль нь тохиролцох. МАХН хэрвээ Өршөөлийн хуулийн заалтыг хэрэгжүүлэх асуудлаар зөвшилвөл МАН-аас урвана.
 

Тиймдээ ч АН-тай ялаас чөлөөлөгдөх тохироо хийчихээд, МАН-ыг жийж орхилоо хэмээн дүгнэх хүмүүс цөөнгүй байлаа. Н.Энхбаяр АН-тай ялаас чөлөөлөгдөх тохироо хийсэн тохиолдолд шат шатны сонгуульд саадгүй нэр дэвших боломж бүрдэнэ. Энэ тохиолдолд ялах ялагдах нь тодорхойгүй МАН-ыг түшсэнээс дангаар оролцож, МАН-ын санал хуваахыг илүүд үзэх нь тодорхой юм. АН-тай хийсэн тохирооны хавсралт бүхий бичиг өчигдөр цахим ертөнцөөр цацагдаж хэсэгтээ л олны анхаарлын төвд байсан юм. Гэвч, оройхон Н.Энхбаяр ба түүний нөхөд МАН-д бид тийм санал хүргүүлээгүй. Бидний өмнөөс хэн нэгэн ийм албан бичиг явуулчихаж хэмээн мэлзэж эхлэх нь тэр. 



Улмаар намынхаа Бага чуулганыг түр завсарлаж үл ойлголцлоо арилгана хэмээсэн нь мөн л иргэдийг аль учраа олохгүй төөрөгдөхөд хүргэв. Юутай ч АН-ын шидсэн өгөөшийг үмхэлж орхисон Н.Энхбаяр юуны учир эргэж хургаж, эргээд МАН-ыгаа аргадаж эхэлсэн нь удахгүй тодорхой болох биз ээ. МАН, МАХН хоёрын эвсэл цаашаа явах уу, эсвэл зогсох уу гэдэг нь ганцхан зүйлээс л тодорхой болно. Тэр нь АН-тай аль аль нь тохиролцох. МАХН хэрвээ Өршөөлийн хуулийн заалтыг хэрэгжүүлэх асуудлаар зөвшилвөл МАН-аас урвана. Харин МАН Сонгуулийн хуулиар АН-тай зөвшилцөлд хүрвэл мөн л МАХН-ыг орхих билээ. Хоёр улс төрийн намыг хооронд нь талцуулж орхисон хэргийн эзэд харин таг дуугүй суусаар. 

 

Хэргийн эзэд тулааныг дуугүй ажиглахаар шийдэв үү
 
 

 

Эвлэлдэж нэгдсэнээ ил тодоор зарлаж шоуддаг АН-ын фракциуд өчигдөр ажин түжин байсан нь ёстой л олныг гайхширууллаа. Зодолдсон бол зодолдсоноо ярьж, тэврэлдсэн бол түүнийгээ ил тод зарлачихдаг тэд амнаасаа ширхэг ч үг унагаагүй нь ёстой л содон бөгөөд сонихон үйл явдал болов. 



АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Л.Эрхэмбаяр ҮЗХ-ны хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Манай нам дангаараа сонгуульд оролцохоор болсон. МАН, МАХН хоёр эвсэх биш харин ч нэгдээсэй. АН-ынхан өчигдөр ҮЗХ-ны хурлаараа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярилаа. Мөн 2020 он хүртэл үргэлжлэх “Монгол хүн-2020” хөтөлбөртөө зарим нэг засвар хийсэн” хэмээн ярив. Удаа дараа хурлаа хуралдуулж чадаагүй АН-ын дарга З.Энхболд энэ удаад тун ч зохион байгуулалттай үзсэн бөгөөд ҮЗХ-ны хурлыг нээлттэй орхиж, өчигдрийн хурлаар зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж чаджээ. ҮЗХ-ны хурлыг нээлттэй орхино гэдэг нь хэзээ ч хамаагүй зарлаад хуралдана гэсэн үг. Цаг тухай бүр асуудлыг шүүрч аваад ярилцах боломжтой учраас ирэх сарын 8 хүртэл АН-ын ҮЗХ хуралдсаар байх нь ээ. 



Эдгээр өдрүүдэд АН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаа суудалд нь жинхлэх үү, эсвэл явуулах уу гэдгээ шийдэхээс гадна намын даргаа мөн жинхэлнэ. Энэ талаар фракциудад ярилцах хэлэлцэх, тохиролцох асуудал чамгүй учраас энэ удаад хэлэлцэлгүй өнгөрсөн аж. Л.Эрхэмбаярын хувь заяа бүрхэг болж эхэлснийг ч саарал ордонд жиргэх бор шувууд дуулгаад амжлаа. Дээр хэлсэнчлэн, АН-ынхан МАХН-аар санал хуваалгахаар тэдэнд өгөөш шидсэн нь өчигдөр тодорхой болов. Өршөөлийн хуулийн зүйл заалтыг нэг хүнд л зориулан өөрчилж буй асуудлыг залруулна гэх яриаг Н.Энхбаяр, З.Энхболд нар хийсэн байх магадлал ч нэмэгдлээ. АН-ынхан МАХН, МАН-ын тулааныг хөшигний араас сэмхэн ажиж байгаад аль ашигтайд нь очиж хүч хавсрах нь тодорхой болоод байна. 


 

 
Жижгүүд жийлцсээр л

 

Шинэхэн генсекээр багаа бүрдүүлсэн ИЗНН-ынхан өчигдөр өдөржин хуралдсан ч олигтой шийдэлд хүрсэнгүй. Буруу ишилсэн сүх шиг таван тийшээ хараад суучихсан тэд мөрийн хөтөлбөрөө ч баталж амжилгүй тарж одоцгоожээ. МҮАН, ХҮН-аас ирсэн саналыг хэлэлцэх байсан ч хөтөлбөртөө юуг тусгах, ямар асуудлыг хасах талаар санал бодлоо нэтгэж чадаагүй тэд асуудлаа маргааш /өнөөдөр/ эцэслэе хэмээн тарж одсон байна. 



Ингэснээр ИЗНН-аас шийдвэрээ хүлээж байсан МҮАН, ХҮН-ынхан мөн л хүлээлтийн байдалд шилжсэн аж. Гэхдээ МҮАН өчигдөр долдугаар бүгд хурлаа хийж намынхаа мөрийн хөтөлбөрийг баталж чаджээ. Эх орон намтай эвсэх тухайд ч нэгдсэн шийдэлд хүрч чадсан гэнэ. Гэхдээ бусад нам эвсэл дотооддоо зөрчлөө арилгаж чадахгүй тавьсан саналд нь хариу ирүүлээгүй учраас мөн л эцсийн шийдийг хүлээхээр шийдсэн аж.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох
Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Юуных нь хошигний араас удирдах вэдээ! Оорсдоо яая гэж байж... Харин Энхбаярыг шинэ зуучин гэмт хэргээр нь дарамталсан гэдэг нь тодорхой. Гэвч удахгуй хоер биенээ бас л мурих байхдаа. Энхбаяр л хохирно. Юу ч угуй хоцрох нь ойлгомжтой! Харин МАН бол ялна.
2016-04-20
Зочин:
МАН тавьсан 9.8 тэрбум ам долларын ор зээлийнхээ талаар тайлангаа тавьмаар юм
2016-04-20
Зочин:
МАНгарууд МАН-яг дэмжих байх 90 жил хараад хулхидуудж ханаагуй юу. МАН тор барьж байлдааны 9.8 тэрбум ам доллар зээлээд юу хийж бутээсэн юм. Хотыг хогийн сав л болгосоныг нь санах юм. С. Баярын засаг Оюу толгойг худалдаад оорсдоо гадаадад орд харш худалдаж аваад дурвээд гарчихсан биз дээ. С. Баярын засгийн газрын Уул уурхайн сайд байсан Зориг ичээнээсээ гарч авилгалын монгоороо сонгуульд орохоор бэлдэж байгаа биз дээ. Онгорсон 4 жил МАН ямар ажил хийж ард тумний хайр татсан бэ эд нар Монголын толоо ажиллана гэвэл тэрэн шиг улгэр байхгуй
2016-04-20
Зочин:
Ч. ХҮРЭЛБААТАР ЁСТОЙ ЧАЦГА АЛДАЖ БАЙНАА АА ККККК
2016-04-20
Nergui:
Zuv shuu ene gurban namaas ner devshsen negch hund sanal ugch bologui shuu. Dahiad l ih zahgui daramd ur zeel dampuural huibaldaand nervegdene bid nar
2016-04-20
Ta naraas zalhaj bna:
AH, MAH hoyor mongol ulsiig jinhene uren taran hiisen dee. Yadaj yadarsan ard tumnee yanz buriin daramtaar daramtalahaa bolioch dee. Enhbayar ta nar terguutei albin chutguruudees uneheer zalhaj bna. Odoo boloo yum bish uu ta nar. Ard tumnii tevcheeriin hulees alduurah ih oirhon bgaa shuu. Ta nar ene ASEM ene ter ashiggui zalhaalt, ene ih ur, ajilguidel yaduural, huuliin daramtaaraa jinhene zalhaaj bna shuu. Ard tumen neg shiideheeree ta naraas hariug ni tootsjil taarna. Harin ta nar hediin ue udamiinhaa tsusaar ch tuluud barahgui nugel hiij bna daa. Ta nariig mongol hun gehed hetsuu yum daa. Heeriin boohoitoi nuhtssun zooltson banharuud shig l abirlaj bna daa ta nar. Heeriin boohoig bish nohtsson hotnii banhariig turuulj ustgaj bai gesen surgaali baidag daa. Ta nar hiisnee biyeeree bish yumaa gehed udmaaraa tulnu duu.
2016-04-20
Иргэн:
АН МАХН хоёр нийлж ард түмнээ ядууруулж, улсынхаа сан хөмрөгийг гөвж хоослон, боловсролыг сүйрүүлж, өрөнд автуулж, өвчин эмгэг яр тэмбүүнд ард олноо бариулж хамгийн гутамшигт амьдралд авчирсан. Тэр хариуцлагаа хүлээх л болно. МАН дангаараа сонгуульд оролцсон нь дээрээ. Бид дэмжинэ.
2016-04-20
зочин:
С.Зориг Ардчилал хоёроо булшилсан АН-ыг дахин хэнч сонгохгүй.
2016-04-20
СЭРСМАА:
МАН-ЫН УДИРДЛАГАД ЭНХБАЯРЫН ХЭМЭЭХ АСМАН НАМТАЙ ЭВСЭЭГҮЙД БАЯР ХҮРГЬЕ. БУРХАН ХАРЖ ҮЗЛЭЭ ШҮҮ. ТҮҮНЭЭС БИШ ЭНХБАЯРЫН ШУНАЛД ЗАЛЬДУУЛАХ ДӨХЛӨӨ. ХЭРВЭЭ ЭВССЭН БОЛ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЗОВОХ БАЙСАН. ЭНХБАЯР АН-ЫН ХАТАВЧИНД СУУЖ, ХУСАМ ИДЭЖ, МОНГОЛ ТӨРИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ.
2016-04-20
Иргэн:
Монгол орон минь дамартаад, дарга нар нь гадныхантай нийлээд хулгай хийгээд, ард иргэд, үндэсний компаниуд нь өрд ороод хүнд байна шүү дээ. Иймээс АН МАН МАХН гэсэн лалар намуудыг шүүмжилж гарч ирсэн ХҮН-д гишүүнээр элсээд босоо Ганбаа, Алтан дорнодын Ганболдыг дагаад шинэ хүчинг улс төрд гаргаж ирэхийг хүсч зүтгэе гэсэн юм аа. Гэтэл ХҮН гэдэг нам Хөгийн Үлбэгэрчүүдийн Нам гэдэг нь бололтой. Хоорондоо хэрэлдээд би энэ намыг байгуулсан, эсхүл гадаадад төгссөн гээд өөрсдийгөө мэдлэгтэй гээд бодчихсон амны салиа нь арилаагүй залуучууд судалгааны хүрээлэн ч гэх шиг тэр нь ямар ч олигтой зүйл гаргаж чаддаггүй ийм л хэрэггүй хэдэн үлбэгэр амь нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, тэгснээ нээх хоорондоо хэрэлдсэн юмнууд байна аа. Уул нь энэ намыг шинэ хүчин болж гараасай гэж мөн их хүссэн юмсан. АН МАН МАХН-ын эсрэг олигтой дуугараад буруу, хуйвалдааныг нь ил гаргаад шудрага ёсыг тунхаглаад явахын хооронд хоорондоо хэрэлдсээр байх юм. ЕНБД Одонгуа гэдэг хүүхнийг зайлуулаач ээ. Энэ хүүхэн байснаар
2016-04-20
зочин:
Хамгийн рейтинг муутай намаар АН тодроод байгаа.
2016-04-20
Зочин:
АН, МАН аль аль нь ичдэггүй юм байх даа. Ял шийтгүүлсэн гэмт хэрэгтэн хүнтэй наймаалцаж л байдаг. Үнэхээр эд нарт ичих нүүр гэж болчихсон юм байна даа. Өөрсдөө л их хуралд орж байвал МОнгол улсын хууль, ард иргэдийн хүсэл эрмэлзэл эд нарт огт хамаагүй болжээ.
2016-04-20
БУСДЫН ЭРХШЭЭЛД:
БИД БУСДЫН ЭРХШЭЭЛД ОРЖ БАЙЖ ӨНӨӨДРИЙН ЦАГ ХУГАЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРСӨН ҮНЭНИЙГ ЮУ НЬ ЗӨВ БАЙСНЫГ ОЙЛГОЖ УХААРАХ БОЛОХ НЬ МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ ЭВ НЭГДЭЛИЙН ТӨЛӨӨ
2016-04-20
иргэн:
Одоо аягүй бол Шадар сайд болгож балайтна биз,
2016-04-20
Иргэн:
МАН, АН, МАХН гэсэн 3 намыг сонгож болохгүй. Үргэлж хор найруулж, нэг нэгнийгээ араас нь хутгалж, ерөөсөө ч зөв байж чадахгүй, зүгээр л албан тушаал зарж, гадаад орноос зээл авч улмаар монголыг өрд оруулж элгээр нь хэвтүүлэхээр ажилладаг хоноцын сэтгэлтэй хогийн намууд гэдгээ өдөр болгон ил тод харуулаад байна шүү дээ. Ийм байхад МАН-ыг сонгоно ч гэх шиг үр хүүхдүүдээ хайрлахгүй нам болж тоглосон мафи бүлэглэлүүдийн тоглоом болоод байгаагаа мэдэрэхгүй байна уу. Энэ сонгуулиар МАН МАХН АН л биш бол чөтгөр нь ч байсан хамаагүй өөр хүмүүсийг гаргах хэрэгтэй. МАН АН МАХН 3 бол яаж монголыг тархидах талаар 26 жил дадлага хийж мэргэшсэн хулгайнууд байна шүү дээ. Чукча эсхүл африк биш л юм бол энэ удаад үр хүүхдээ бодоод энэ 3 намыг хэн ч байсан болио. Бид 26 жил чадууллаа дахиад 4 жил хошгирч 26 жилийг 30 болгох ямар хэрэг байна аа.
2016-04-20
Nergui:
Zuv shuu ene gurban namaas ner devshsen negch hund sanal ugch bologui shuu. Dahiad l ih zahgui daramd ur zeel dampuural huibaldaand nervegdene bid nar
Зочин:
ЗА МАН ЯЛАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО.МАНАН ХҮЧТЭЙ ХЭВЭЭР АЖЭЭ.ХУДАЛ ХЭЛНЭ ХУВААЖ ИДНЭ.ХАМТЫН ХҮЧЭЭР БҮХНИЙГ СҮЙРҮҮЛНЭ.ТӨР ЁСНЫ ГАЙХАМШИГТ УЛАМЛАЛЫН ДЭВСЭЖ ХАЯАД ОРОНД НЬ ЦАГААЧДЫН НУТГААС ЛИБРАЛ АВЧИРНА.ХАРСААР БАХЙТАЛ БАРУУНЫ ТЕХНОЛОГИОР УЛС ОРОН МИНЬ МӨХЛӨӨ ДӨӨ.ЯАЯ ДАА ТАМИНЭЭ.
2016-04-20
Зочин:
ЗА МАН ЯЛАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО.МАНАН ХҮЧТЭЙ ХЭВЭЭР АЖЭЭ.ХУДАЛ ХЭЛНЭ ХУВААЖ ИДНЭ.ХАМТЫН ХҮЧЭЭР БҮХНИЙГ СҮЙРҮҮЛНЭ.ТӨР ЁСНЫ ГАЙХАМШИГТ УЛАМЛАЛЫН ДЭВСЭЖ ХАЯАД ОРОНД НЬ ЦАГААЧДЫН НУТГААС ЛИБРАЛ АВЧИРНА.ХАРСААР БАХЙТАЛ БАРУУНЫ ТЕХНОЛОГИОР УЛС ОРОН МИНЬ МӨХЛӨӨ ДӨӨ.ЯАЯ ДАА ТАМИНЭЭ.
2016-04-20
Zochin:
MAN-tataagaad haychlaa hi hi hi ha ha ha
2016-04-20
Irgen:
MAN aas oor uls toriin tolovshson bolovson huchintei nam alga daa,MAN iig demjinee,Amjilt husye MAN d
2016-04-20
000:
MAN-han matar tsarailj duusahgyi yam
2016-04-20