Амиа алдагсдын тоо 480-д хүрлээ
2016-04-20

Эквадор улсад энэ амралтын өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдөлсөн билээ. Газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар 480 хүн амиа алдаж, 4000 хүн гэмтэж, 231 хүн сураггүй алга болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Сураггүй алга бологсдыг эрэн хайх, аврах ажиллагаанд 20 мянган цэрэг, цагдаа оролцож байна.

 

Хагас сая иргэн орон гэргүй болж, олон улсын илгээсэн майханд хоноглох болжээ. НҮБ-ын мэдээлснээр “8000 хүн ундны усны хомсдолд орсон” гэсэн байна. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр цахилгаан, ус тасарсан нь иргэдэд хүндрэл учруулж эхэлжээ. Иргэдийн ундны усны асуудлыг хурдан шийдвэрлэхгүй бол халдварт өвчин дэгдэж магадгүйг ДЭМБ эрх баригчдад сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин