Хьюстон хот үерт автав
2016-04-20

 

АНУ-ын Хьюстон хотноо их хэмжээний аадар бороо орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Үерийн улмаас зургаан хүн амиа алдсан гэнэ.  Хотын ихэнх зам талбай усанд автаж, өнөөдрөөс эхлэн сургууль цэцэрлэг хаалгаа барьжээ.

 

Байгалийн гамшгаас хамгаалах төв “14 цаг тасралтгүй орсон аадар борооны улмаас Хьюстон хотын 48 байшин усанд автсан. Хотын зүүн хэсгийн оршин суугчид цахилгаангүй болсон” гэж мэдэгдсэн байна. Аврагчид 780 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Тэнгэр бүрхэг байгаа учир аврагчид иргэдийг нисдэг тэргээр аврах боломжгүй болжээ.

 

Тус улсын Цаг уурын хүрээлэн “Ирэх долоо хоног хүртэл Хьюстон хотноо бороо орно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин