Музейн асуудлаар ярилцав
2016-04-20

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музейн судалгааны газрын захирал, доктор Пан Вун Кег хүлээн авч уулзаж Улаанбаатар хот дахь Байгалийн түүхийн музейн барилгыг шинэчлэн барихад хоёр тал хамтарч ажиллах талаар санал солилцож ярилцав.

 

Улаанбаатар хот дахь Байгалийн түүхийн музейн барилга нь хуучирч муусданы улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болж сүүлийн гурван ажил үйл ажиллагаа явуулаагүй байна.

 

Уулзалтад Монгол Улсын Байгалийн түүхийн музейн захирал Д.Зоригтбаатар байлцав.  

 

Shuud.mn
Сонин хачин
Барилгачин:
Байгалийн түүхийн музейн барилга музейн зориулалтаар баригдсан нийслэлийн төв хэсэгт байрлалтай зөвхөн өнгөн тал нь элэдэлд орсноос биш суулт нь бүрэн ханасан, хэдэн арав байтугай хэдэн зуун жилдээ ч байгалийн ямар нэг нөлөөлөл /газар хөдлөл бусад /-д өртөхгүй барилга шүү дээ. Багахан хөрөнгөөр засварлаад хүний нүд хужирлахуйц болгож болох сайхан барилга шүү. нураагаад барина гэхэд маш их зардал гарна. Энэ бол МХГ-ын мэдлэг чадвар муухан нэг байцаагчийн ямар нэг алдаанд орчих вий гэж өөрийг хамгаалж гаргасан дүгнэлтээр асар удахгүй нурж хүн дарж ална гэсэн мэдээлэл цацсан эсвэл хэн нэг албан тушаалтны мөнгө угаах гэсэн атгаг санаагаар өгөгдсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлсэн зүйл шүү Харин шиэжлэх ухааны үндэстэй дүгнэлтийг сайн нягталж хийвэл өөр дүгнэлт гарна
2019-03-30