Хатан хаан ач зээтэйгээ зургаа татуулав
2016-04-21

 

Их Британийн хатан хаан II Элизабет өнөөдөр 90 нас хүрч байна. Уг баярыг тохиолдуулан Лондон хотноо галт наадам зохион байгуулагдаж, хааны ордны цэргүүд жагсах гэнэ. Букингемийн ордноос хатан хааны шинэ зургийг интернэтэд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хатан хаан төрсөн өдрөөрөө ихэвчлэн ганцаараа зургаа авахуулдаг байсан бол энэ удаад ач, зээ нартайгаа зургаа татуулсан байна. Тэрбээр хаан угсааны хамгийн залуухан гишүүн ханхүү Уилъямын охин гүнж Шарлотте Элизабет Дианаг өвөр дээрээ авч, бусад ач зээгээ хажуудаа зогсоожээ.

 

Мөн хатан хааны нохойтойгоо авахуулсан зураг, ордноор зугаалж буй зургуудыг нийтэлсэн байна. Эдгээр зургийг дугтуй дээр хэвлэхээр болжээ. Хатан хааны ордон өчигдөр хатны зурагтай  зургаан төрлийн маркийг худалдаанд гаргасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин