Эмэгтэй хүний хөрөгтэй доллар гүйлгээнд гарна
2016-04-21

Түүхэндээ анх удаагаа АНУ мөнгөн дэвсгэрт дээр эмэгтэй хүний хөрөг байршуулахаар болсон талаар “AFP” агентлаг мэдээллээ. Энэ тухай тус улсын Сангийн сайд Жейкоб Лью сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Сайд “20 ам.долларын дэвсгэрт дээр Гарриет Табмений хөргийг хэвлэхээр болсон” гэж хэлсэн байна. Уг мөнгөн дэвсгэрт 2020 оны нэгдүгээр сараас гүйлгээнд орох гэнэ.

 

Гарриет Табмен эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч бөгөөд 100 жилийн тэртээ эмэгтэйчүүдийг сонгууль өгөх, сонгуульд нэр дэвшүүлэхийн төлөө тэмцэж явсан юм. Шинэ дэвсгэрт худалдаанд гарах үед эмэгтэйчүүд саналаа өгөх эрх нээлттэй болсны 100 жилийн ой тохиох юм байна.

 

2014 оны хоёрдугаар сарын эхээр америкчууд шинээр гарах 20 дэвсгэрт дээр Гарриет Табмений хөргийг нийтлэхийг шаардаж, жагссан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
нэмэлт:
Бас анхны хар арьстай хүн юм биш үү
2016-04-21