Түймэрт гурван хүн өртөж, нас баржээ
2016-04-21

 

Өнгөрсөн хоногт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатжээ. Уг түймэрт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Тэмээн толгой” гэдэг газар мотоцикльтой зорчиж явсан дөрвөн иргэн хайрагдан түлэгдсэн байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 10-15 настай 2 хүүхэд, 1 том хүн нийт 3 хүн түймэрт өртөж нас барсан бөгөөд одоогоор нэр, нас нь тодорхойгүй байгаа аж.

 

Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгийн нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрсэн байна. Улмаар ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байгаа тул ард иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж занших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ee balraa UM MANI BAD NI HUM sereech IH HURLIIN gishuudee ene uls ornoo saaral ordon zaisangaas bish enuuhen ard baigaa ZURH uuliin oroigoos neg hardaa haana yavna aa ta buhen
2016-04-21