Цалингийн доод хэмжээг 240 мянга болгожээ
2016-04-21

 

“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль”-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Үүний дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Ажил олгоогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.

 

ҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар энэ  сарын 20-нд Үндэсний хорооны нийгмийн зөвшлийн гурван талт уулзалтыг хийжээ. Эл өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөх хэмжээнээс 25 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192 мянган төгрөг буюу нэг цагт 1142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоосныг сард 240 мянган төгрөг байхаар шинэчлэн баталсан аж.

 

Санхүүжилтийг хэрхэн шийдэх болон цалингийн дундаж хэмжээ дагаад нэмэгдэх эсэх талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Нийт цалин авч буй хүмүүсийн 4 хувь нь буюу 40-50 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Эдгээр иргэнд хамгийн их нэмэр нөлөөтэй шийдвэр гаргасан болов уу гэж бодож байна. Санхүүжилтийн хувьд Засгийн газар 2017 оны улсын  төсвөө хэлэлцэх явцад буюу ирэх арванхоёрдугаар сард 15 тэрбум 600 сая гаруй төгрөгийг улсын төсөвт суулгахаар төлөвлөж байна. Ингэснээр бидний гурван талт гэрээ хэлэлцээр амьдралд хэрэгжиж эхэлнэ. Бидний гаргасан энэхүү шийд бол цалин нэмэх талаар хийж буй эхний алхам гэж ойлгох хэрэгтэй. Улсын төсвийн эхний тодотголоор цалин нэмэх шийдтэй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар улсын төсөв ярилцах үедээ 90 тэрбум төгрөг суулгаж өгснөөр цалингийн дундаж хэмжээг дагаад нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ бол Засгийн газрийн хүлээсэн үүрэг” хэмээв.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Ta nar bitgii xutsaad uliad bai.songuuliin omno shou xiideg arga chin l bn.G.Bayrsaixan gej go log odoo bolno chi.zailaarai
2016-04-21
буруу шийдвэр:
Яагаад дараагийн Засгийн Газрын нэрийн өмнөөс шийдвэр гаргаад байгаа юм бол? Хийж чадаагүй бол дараагийн хүмүүстээ зүгээр л үлдээгээч
2016-04-21
he he:
bid niigmiin datable eruul mend torguuli shiitgever geed buh osno harin avdag tsalin heveeree harin ulsiin avch bga tatvar nemegden dagaad baraa buteegdehuunii une osno bas l bidnii tsalin heveerei uildverchnii hunee avrah geed diilenh mass aa hohirooj ehleh ni dee
2016-04-21
Зочин:
odoo dagaad torguuliin hemjee usch bgaa shuu, humuusee,
2016-04-21