Ирина Шейк: Таргалалттай өлөн ходоодоор тэмцдэггүй
2016-04-21

 

Оросын супермодель Ирина Шейк “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Таны бахархал юу вэ?

 

-Би эх орноороо бахархдаг. Агуу уудам газар нутаг, нэг нэгнээ хайрладаг ард түмнээрээ бахархдаг. Би хэдий Орос улсад байнга очиж чадахгүй байгаа ч зүрх сэтгэлдээ үргэлж эх орныхоо тухай боддог.

 

-Та бол Оросын загварын ертөнцийг олон улсад танилцуулсан ачтан?

 

-Би их хичээсэн. Гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр энэ салбарт орсон. Ээж намайг таван настай байхад загварын дамжаанд явуулж, өнөөдрийн амжилтад бэлтгэсэн.

 

-Энэ салбарт орж ирээд магтаал, хараалын үгийн алийг нь илүү сонссон вэ?

 

-Аль алийг нь тодорхой хэмжээгээр сонссон. Сэтгэлийг эмзэглүүлж, баярлуулсан олон үгийг сонсч явлаа.

 

-Ойрын өдрүүдэд сэтгэлийг тань зовоож буй асуудал. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчдийн асуултад хариулсан. Таныг интернэтээр асуулт явуулсан гэж сонссон. Энэ үнэн үү?

 

-Ирина Шейк гэх нэрийг минь ашиглаад хэн нэгэн миний өмнөөс Кремлийн хэвлэлийн алба руу асуулт явуулсан байсан. Хүмүүс намайг гэж бодсон байх. Хэрвээ би Орост байсан бол асуулт явуулах байсан. Ойрын үед миний сэтгэлийг хямрааж буй зүйл бол хоолны дуршил. Би сүүлийн үед амттан их идэх болсон.  Жин нэмэхээсээ эмээж л байна.

 

-Та хоолны дэглэм барьдаг биз дээ?

 

-Таргалалттай өлөн ходоод бус хөдөлгөөнөөр тэмцдэг. Ер нь хоолоо сойх нь тун муу. Хоол сойход турдаг ч дараа нь гарах үр нөлөө тун муу.

 

-Путинээс асуулт асуух боломж олдвол ямар асуулт асуух байв?

 

-“Та орос бүсгүйчүүдээр бахархдаг уу” гэж асуух байлаа. /инээв/

 

-Путин энэ асуултад мэдээж тийм гэж хариулах байсан байх. Тэр эрхмийн бахархал дунд таны нэр багтаж байгаа гэдэгт итгэлтэй байна?

 

-Сайн мэдэхгүй юм.

 

-Хэдийнэ та 30 нас хүрсэн. Энэ насан дээр ирэхээр эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн тухай боддог байх. Таны бодол санаанд хүртэл энэ бүхэн бодогдож байгаа байх?

 

-Нас нэмэх бүрдээ гэр бүл, хайр халамжийн тухай бодох нь ихэсдэг юм байна лээ. Хүүхдийн үнэр үнэхээр сайхан. Хааяа өөрийгөө жирэмсэн болсон байна хэмээн зүүдэлдэг. Зүүдэндээ гэдсээ илэхэд зүрхний цохилт нь сонсогдох шиг болдог. Харамсалтай нь энэ бүхэн зүүд.

 

 

-Хүүхэдтэй болохыг тийм их хүсч байна  гэж үү?

 

-Тийм.

 

-Та найз залуутай. Таныг хэнтэй дотно байдгийг бүгд мэднэ. Тэр залуугийн ямар зан таны сэтгэлийг хөдөлгөсөн вэ?

 

-Гадаад төрх нь надад таалагдсан. Мөн түүний мэдлэг. /Ирина өнгөрсөн оноос эхлэн жүжигчин Брэдли Купертэй болзох болсон/

 

-Таны хувийн амьдралын талаар хүмүүс ярилцахад бухимдал төрдөг үү?

 

-Үнэхээр хэцүү байдаг.

 

-Таны карьер, хувийн амьдрал олон хүний анхаарлыг татдаг. Энэ бүхэн танд хэцүү санагддаг уу?

 

-Тиймээ. Тоохгүй байхыг хүсдэг ч заримдаа тайлбар хийхээс аргагүй мэдээ мэдээлэл цацагддаг.

 

-Загвар өмсөгчөөс жүжигчин болсон. Дахин кинонд тоглох бодол байгаа юу?

 

-Кино урлагаас би татгалзаж чадахгүй.

 

-Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

 

-Супер баатрын дүр. Хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсч байна. Саяхан бид Бэтмэн, Супермэний киног үзсэн. Кино үзснийхээ дараа л энэ бодол төрөх болсон. Тун удахгүй мөрөөдлийн дүрээ бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
чамаас дээр:
чи хэзээ ч Иринагийн энд хүрэхгүй байж тэнэгтээч. Чи юу хийж бүтээсэн хүн бэ?
2016-04-24
Чи яаж мэдэж байган:
тэнэг тэнэг юм ярихын
2016-04-24
Зочин:
KHIIJI BUTEESEN ZUILGUY , MUNGUND , BELEN YUMAND DURTAY GOYOJI GOODKHOOS UUR YUM BODDOGUY TENEG KHUUKHNUUDIIN NEG L BAINA
2016-04-23
чамаас дээр:
чи хэзээ ч Иринагийн энд хүрэхгүй байж тэнэгтээч. Чи юу хийж бүтээсэн хүн бэ?
Зочин:
KHIIJI BUTEESEN ZUILGUY , MUNGUND , BELEN YUMAND DURTAY GOYOJI GOODKHOOS UUR YUM BODDOGUY TENEG KHUUKHNUUDIIN NEG L BAINA
2016-04-23
Zugeer l ug, ugaasaa eh orondooo hairtai gej hun :
Orost hairtai hernee tend amidardaggui n ene bol zugeer l neg heleed surtsan ug, tuunees bish oros saikhan oron bish gedgiig hun buhen medej baigaa..
2016-04-23
Чи яаж мэдэж байган:
тэнэг тэнэг юм ярихын
Зочин:
nyaluun tsaraitai
2016-04-22
Зочин:
mongoliin huuhnuud mungund hairtai mungu baival hujaa ch hamaagui
2016-04-22
Зочин:
Энд төрж өссөн л бол эх орондоо хайргүй хүн гэж хаа ч байхгүй байхаа. Үхэхийн цагт ганц бодогдох зүйл эх орон гэдэгт эргэлзэхгүй байнаа
2016-04-21
Зочин:
Eh orondoo hairgui hen bgaa yum chi ter orosiinhoo hulmastai sugiig unseed hevtej bhgui yu mongoliin neriig delhiid gargaj yava olon ohidooroo bid baharhadag mongol erchuud mongotei huuhentei l bval ger bul hediig ch samardag judaggui zavhai zalhuu har amia bodogch bolson tul chi tsaashaa bolj bgaa shuu de
2016-04-21
partad:
Mongol eh oron zurh setgeld bainga bnaa. Bodoh heleh 2 oor l doo.eh orond olon yums bagtana. Tegeed ch mgl erchuud ni yanhan boltson,ihenh ni luivarchin hudalch, orovduuleh l gene.albatai yum shig tunina. Za ingeed bicheed bval ih bnaa.delguur horshoo gudamj talbai darga naraa bugdiig ni hardaa.Chi hurtel comment bichihdee ooriigoo medehgui orooloos oo sev hardag chini ilt. Ingeed harahad hairlah yum bnuu? Hair nehehiin orond ooriigoo hogjuul jaalaa.Putiniig mgl tureeslevel taarna.olon mahan tolgoig hagartal bayajaaj baihaar.pizdes
2016-04-21
Парт:
Орос бүсгүйчүүд дэлхийд гоо үзэсгэлэн оюунлаг сайхан яриагаараабахархмаар гэдгээ харууллаа.Монгол бүсгүйчүүд энэ Ира шиг эх орондоо хайртай гээд нэг ч удаа хэлчвэлч...
2016-04-21