Дуучин Ханхүү нас баржээ
2016-04-22

Нэрт дуучин, хөгжимчин Ханхүү буюу Пэйсли Пак 57 насандаа амиа алдсан талаар CNN агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан өчигдөр 11.43 цагийн орчимд дуучныг Миннесота дахь гэрээс нь амиа алдсан байдалтайгаар олсон байна. “Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эхний ээлжинд дуучны утасны дуудлага, цахим хаяг зэргийг нь шалгаж байгаа” хэмээн Миннесота хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

 

Дуучин эр 2010 оноос сэтгэл гутралд автаж, улмаар энэ хугацаанд хэд хэдэн удаа сэтгэл заслын эмчилгээнд явсан байна.  Тэрээр мөн согтууруулах ундааг ихээр хэрэглэдэг байсан бөгөөд 20 жилийн өмнөөс нойрны болон тайвшруулах эмийн хамааралд оржээ. Хэвлэлүүд дуучныг хар тамхи хэрэглэдэг хэмээдэг ч тэрээр өнөөг хүртэл үгүйсгэсээр ирсэн байна.

 

Ханхүүгийн хэвлэлийн төлөөлөгч “Гайхалтай дууны эзэн Ханхүү хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Үнэхээр харамсалтай үйл явдал тохиолоо. Чиний хийсэн бүхнийг урлаг хэзээ ч мартахгүй” гэж хэлжээ.

 

Ханхүү нэрээрээ олонд танигдсан тэрээр 1984 онд “Ягаан бороо” дуугаараа алтан хүний эзэн болсон юм. 1999 онд гаргасан “Бороо” цомог нь 100 сая хувь борлогдсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Augaa duuchin,xugjimchin I love you forever Prince
2016-04-22
Зочин:
Хүний нэрийг орчуулж л байдаг мулдак
2016-04-22