Намууд залуусаа сойх уу
2016-04-22

Энэ сонгуулиар Хэнтий аймагт улс төрийн хүчнүүд шинэ хүн сойх магадлал өндөр байна. МАН-аас НАМЗХ-ны экс ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, “Mongolian Royal Academy”-ийн ерөнхий захирал Н.Учрал нар нэр дэвшихээр бэлтгэлээ эрт базаасан, уг нь.

 

Өнгөрсөн хугацаанд Харвардыг дүүргээд ирсэн Л.Оюун-Эрдэнэ Хэнтийн унаган хүүхэд, басхүү тэндээ ажиллаж, нутгийн түмний мэдэх нэгэн. Н.Учралын тухайд нэртэй хүний зүстэй хүү гэдэгчлэн Их засаг их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү гэдгээр нь андахгүй. Сонгуулийн бэлтгэлт болгон Л.Оюун-Эрдэнэ нутгийнхаа сумдаар явж, лекц зохион байгуулан иргэдтэй уулзалт хийсэн бол Н.Учралыг намдаа хандив өгч бэлтэй хүний зангараг гаргасан сураг дуулдсан.

 

АН-ын тухайд ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх М.Хүдэрбаатар, “Лектор” төвийн захирал Ц.Баатархүү нар Хэнтийд нэр дэвших сураг дуулдана. М.Хүдэрбаатар “Алтан гадас”-ын нөлөө хэр байхаас, Ц.Баатархүүгийн хувьд хотын фракцын дэмжлэгийг харах биз. М.Хүдэрбаатар 2012 онд тус тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон бол Ц.Баатархүү мөн онд НИТХ-д нэр дэвшин сонгогдон, хотын орлогчийн албан тушаалд очоод буусан. Учир нь тэрбээр дүүргийн ИТХ-д өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүрэгт намаа ялалтад хүргэж чадаагүй, МАН олонхи болсон билээ. Гэхдээ дээрх залуус намуудаасаа квот авч чадах эсэх нь улс төрийн хүчнүүд дэх фракциудын дэмжлэгээс хамаарна.   

 

Хэнтийд горилогчдын нэр үүгээр хязгаарлагдахгүй. Орон нутгаас аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, тус аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав нарын нэр гарч байна. Тэр дундаа Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар АН-аас нэр дэвших нь тодорхой гэж тодотгох хэсэг ч байна лээ.

 

Хэнтий аймаг УИХ-ын хоёр мандаттай. Тус аймгаас одоогийн байдлаар МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш тасралтгүй гурван удаа сонгогдоод байгаа. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар анх удаагаа сонгогдсон. Гэхдээ дээрх хоёр эрхмийг намууд нь жагсаалтад багтаах магадлалтай гэсэн хувилбар яригдаж байна лээ. Учир нь Б.Бат-Эрдэнэ гишүүний тухайд нэг талаас УИХ-ын сонгуульд намдаа гурвантаа суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулаагүй ч түмний хүндэтгэл хүлээн олон санал авч чадсан. Нөгөө талаас сонгогчдын сонирхол шинэ хүн дээр төвлөрөх магадлалтайгаас гадна Хэнтийд нэр дэвших горилогчид тус намд цөөнгүй бий. Тиймээс түүнийг намын жагсаалтад хамруулах магадлал өндөр байгаа юм. Харин Б.Гарамгайбаатар гишүүний хувьд УИХ дахь АН-ын бүлгийн дарга гэдэг утгаараа намын жагсаалтын дээгүүр бичигдэх биз.

 

Харин нэр дэвшихээр горилогчид дотор МАН-аас УИХ-ын экс гишүүн Н.Ганбямба, У.Хүрэлсүх нарын дуулдаж байсан. Энэ хоёр эрхэм өмнө нь тус аймгаас УИХ-д сонгогдож байсан “хууччуул”. Гэхдээ Н.Ганбямбын хувьд хэдийгээр Хэнтийн МАН-ын хороог удирдаж байгаа ч нэр дэвших эрх авах нь эргэлзээтэй  бол У.Хүрэлсүхийн хувьд хоёр мандатны нэгд багтах магадлалтай. 

 

Цаашлаад АН-аас “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, ИЗНН-аас Хүдэр-Ян болон тус аймгийн Засаг дарга байсан С.Жаргал нар бие дааж нэр дэвшихээр яригдаж байгаа дуулдана. Сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа ойртох тусам горилогчдын нэр нэмэгдэх магадлалтай байна.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.
2016-04-23
zochin:
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.
2016-04-23
Зочин:
МАН дэмжиж байна.
2016-04-23
Зочин:
МАНАНг л ямар ч байсан сонгож болохгүй Яагаад гэвэл Монгол орныг дампуурлын иртэг рүү түлхсэн гаруудыг юунд нь дэмждэг билээ
2016-04-23
Зочин:
Oyunerdene hamaagui deer de ene hediinhee dund...
2016-04-23
Зочин:
Oyunerdene hamaagui deer de ene hediinhee dund...
2016-04-23
Зочин:
ХЭНТИЙ МИНЬ ХЭДЭН СУУДАЛД ЕРСЕЛДЕХ ЮМ БОЛ ДОО. ОДООГООР 2 ХУУЧИН 3 БАЙСАН. УГ НЬ 3 НЬ ДЭЭР
2016-04-22
Зочин:
AH odoo bolno doo.MAH ch buur bolchihson jum bish uu.Odoo bolnoo ta nar 3 dahi huchnuuded bolomj olgomoor bna.
2016-04-22
зочин:
Улс орон, эдийн засаг унагааж, ард түмний амьдралыг там болгосон АН-ын луйварчдаас бусдыг сонгоорой
2016-04-22
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-22
Зочин:
ardiiin nam tuuhendee lam nariig helmegduulsen
2016-04-22
Зочин:
hogshin zaluugui darga boloh n aminchhan uls bolgono
2016-04-22