Буруу сууснаар биед гарах сөрөг өөрчлөлтүүд
2016-04-22

Зүрхний өвчин

 

Удаан хугацааны турш буруу суух нь цусны даралт, цусан дахь холестерин нэмэгдүүлдэг байна. Улмаар зүрх судасны өвчнөөр хоёр дахин илүү өвчлөмтгий болдог.

 

Нойр булчирхай

 

Удаан хөдөлгөөнгүй суух нь нойр булчирхай, чихрийн шижинээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

 

Бүдүүн гэдэс

 

Хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

 

Булчин

 

Булчингийн үйл ажиллагаа зогсонги байснаар бие хөших улмаар ясыг гэмтээдэг байна.  Өвдгөөр хатгуулах, бөгтгөр гэх мэт.

 

Яс

 

Ясны сийрэгжилт явагддаг байна.

 

Тархи

 

Удаан суухад тархины үйл ажиллагаа удааширдаг байна. Улмаар ой тогтоолд мууддаг.

 

Хүзүү

 

Хөдөлгөөнгүй урагшаа харж сууснаар хүзүүний шохойжилт үүсдэг. Үүнээс шалтгаалан нуруу өвддөг.

 

Мөр

 

Мөр их хөшиж, улмаар толгой ойр ойрхон өвддөг болох.

 

Нуруу

 

Удаан хугацаагар суухад нурууны дискүүд жигд бус болдог. Явахад таны нуруу өвддөг болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Гансэлэм:
Үнхээр зөв зүйл байна ?
2023-04-26
ариун:
маш чухал мэдээлэл байна
2016-04-26