Аффлек торгуулжээ
2016-04-22

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек сургуулийн бүсэд тамхи татаж байгаад цагдаагийн ажилтанд торгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо байрлах бага охиныхоо сургуулийн машины зогсоолд тамхи татсан аж.

 

Сурагчдын эцэг эх цагдаагийнханд дуудлага өгсөн байна. Цагдаагийн ажилтан жүжигчинг 50 доллароор торгожээ. Аффлек сургуулийн бүсэд тамхи татсаныхаа төлөө сурагчдын гэр бүлээс уучлалт гуйж, дахин иймэрхүү төрлийн алдаа гаргахгүй гэдээ амласан байна.

 

Эцэг эхчүүд тамхи татаж байсан эрэгтэйг Аффлек гэдгийг таниагүй хэмээн твиттертээ жиргэцгээжээ. Дила гэх эмэгтэй “Агаар бохирдуулж буй эрэгтэйг хараад миний уур их хүрсэн. Тэгээд шууд 911 руу залгасан. Хэрвээ би Аффлекийг таньсан бол дуудлага өгөхгүй байсан” гэж жиргэжээ. Харин Аффлек “Та иргэнийхээ үүргийг л гүйцэтгэсэн. Бүү санаа зов” хэмээн хариу жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Mongol bol tamhi tatah baitugai tend baigaachghui geedl tas guriindee. KKK Mongoliin es ch gehiimuuaa emgenel
2016-04-22