Охиныхоо нэртэй ээмэг хийлгэжээ
2016-04-22

Дуучин Кристина Агилера өнгөрсөн оны эхээр амаржиж, охинтой болсон билээ. Тэрбээр охиноо “Summer Rain” буюу Зуны бороо хэмээн нэрлэсэн юм. Тэгвэл дуучин бүсгүй охиныхоо нэр бүхий ээмэгтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Агилера “The Voice” шоуны шүүгчээр дахин ажиллах болсон. Тэрбээр өчигдөр шоуны нээлтэд ирэхдээ охиныхоо нэртэй алтан шаргал өнгийн цагирган ээмэг зүүж иржээ. Тэрбээр “Охиноо санахгүй, ажилдаа төвлөрөхийн тулд би энэ ээмгийг зүүж ирсэн. Энэ ээмэг алтан ээмэг. Охиныхоо нэрийг алтаар бичүүлэх сайхан байлаа” гэж хэлжээ.

 

Уг ээмэг ганцхан хувь бөгөөд үнэ нь 374 мянган ам.доллор гэнэ. “The Voice” шоуны шүүгчээр Агилерагаас гадна “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Леван, дуучин Фаррель Уилъямс болон кантри дуучин Блак Шелтон нар ажиллахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин