Төрсөн өдрөө фитнес клубт өнгөрөөв
2016-04-22

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Гарнер өчигдөр 44 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө үнэтэй зоогийн газарт бус байнга үйлчлүүлдэг фитнес клубтээ тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчний хүүхдүүд нь ээждээ бялуу хийж өгсөн гэнэ. Гарнер төрсөн өдрөөрөө дасгал хийсэн шалтгаанаа “Би 44 нас хүрчихлээ. Төрсөн өдрөө жил бүр тэмдэглэх нь утгагүй асуудал. Энэ жил арай өөрөөр тэмдэглэхийн хүслээ” гэж ярьжээ.

 

Түүний нөхөр жүжигчин Бен Аффлек твиттертээ “Хүүхдүүдийн минь ээж, халамжтай хань чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин