Женевийн уулзалт эхэллээ
2016-04-22

Швейцарын нийслэл Женев хотноо Сирийн иргэний дайныг зогсоох олон улсын хамтарсан дээд хэмжээний уулзалт дахин эхэлсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагууд эвлэрэхээс татгалзснаас болж уг уулзалт энэ сарын 13-нд түр завсарласан юм.

 

НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура хэвлэлийнхэнд “Дахин Женевийн уулзалт зогсохгүй. Бид шийдвэртэй алхам хийхийн тулд дахин хоёр талыг хэлэлцээрийн ширээний ард суулгах болно. Тун удахгүй Сирийн иргэний дайн зогсох болно” гэж хэлжээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Москва хотноо айлчилж, Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Сирийн асуудлаар ярилцсан юм.

 

Женевийн уулзалтын эхэнд Сирид гал зогссон билээ. НҮБ уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж буйг Мистура мэдэгджээ. Орос болон олон улсын цэргийн эвсэл гэрээний дагуу “Халифын вант улс” бүлэглэл болон “Жебхат-ан-Нусра” бүлэглэлд агаараас цохилт өгч байна. Орос зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсгийн агуулах зэргийн устгах ажиллагаанд гол анхаарлаа хандуулан ажиллаж буйг Лавров уулзалтын үеэр онцолжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
manaid irsen
2016-04-22